Манчестер Юнайтедын дасгалжуулагч Рубен Аморим ням гарагт баг нь Премьер лигийн ээлжит ялагдлаа хүлээсний дараа бүрэлдэхүүнийг клубийн түүхэн дэх "хамгийн муу баг" гэж нэрлэв.
Олд Траффорд цэнгэлдэхэд Брайтонд 3:1-ээр хожигдсоноор Юнайтед 10 дахь удаагаа хожигдол хүлээв. Нэгэн цаг үед агуу клуб байсан тэд одоо лигтээ 13 дугаар байрт бичигдэж байна.
Арваннэгдүгээр сард өмнөх менежер Эрик тен Хагийг сольсон Аморим ням гарагт болсон тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр багийнхаа тухай "ний нуугүй" үнэнг хэлэв.
Тэрбээр "Манчестер Юнайтедын шүтэн бишрэгчийн хувьд, болон миний хувьд юу энэ нв болохыг төсөөлөөд үз дээ. Би өмнөх дасгалжуулагчаасаа илүү их алдаж байгаа. Би энэ талаар бүрэн мэдлэгтэй. Юу ч болсон би өөрчлөгдөхгүй. Бид амжилтанд хүрч чадна гэдгийг би мэднэ, гэхдээ бид энэ мөчийг даван туулах хэрэгтэй байна. Учир нь би гэнэн биш, одоо бид тэсч үлдэх хэрэгтэй л гэдгийг мэдэж байна. Бид Манчестер Юнайтедийн түүхэн дэх хамгийн муу бүрэлдэхүүн байж магадгүй. Бид үүнийг хүлээн зөвшөөрч, өөрчлөх ёстой учраас би үүнийг хэлж байна" гэж Аморим сэтгүүлчдэд хэлэв.
Түүнийг удирдсанаас хойш Улаан чөтгөрүүд лигийн 33 онооноос ердөө 11 оноог авсан нь тэднийг Премьер лигийн түүхэн дэх хамгийн муу түүхээ бичихэд хүргэж болзошгүй байна. Одоогоор тэдний хамгийн муу үр дүн нь өнгөрсөн улирлын наймдугаар байр юм. Манчестер Юнайтед хамгийн сүүлд 1974 онд дээд лигээс хасагдсан удаатай.
Л.Баяр