Хэдхэн хоногийн өмнө Доналд Трамп 2020 оны сонгуулиар түүнийг Жо Байденд ялагдсаны дараа үүссэн Капитолын үймээнд оролцсон хүмүүсийг "бүгдийг нь суллах уу" гэсэн асуулт гарч ирсэн.
Түүний дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс 2021 оны нэгдүгээр сарын 6-нд цугласан хүмүүсийн дунд байсан хамгийн харгис хэрцгий хүмүүс өршөөлд хамрагдахгүй байж магадгүй гэж хэлсэн удаатай. Гэвч Д.Трамп цагдаагийн ажилтнуудыг хүчирхийлсэн, цонх хагалах, Конгрессын оффисын өрөөг сүйтгэсэн хүмүүсийг хүртэл чөлөөлж, дээд зэргийн өршөөл үзүүлэв.
Тодруулбал, өнөөг хүртэл ял сонссон, баривчлагдсан 1600 орчим үймээн дэгдээгчид бүгд өршөөл үзүүлжээ. Цорын ганц үл хамаарах зүйл бол үймээнийг толгойлсон хэт барууны үзэлтэй 14 хүнд өршөөл бүрэн үйлчлэхгүй. Тэдний бүртгэлийг устгахгүй, гэхдээ тэд чөлөөтэй байх болно. Тэдгээрийн ихэнх нь хэдхэн цагийн дараа гэхэд суллагдан гэртээ харих төлөвтэй байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)