АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үйл явц аль хэдийн эхэлсэн гэж мэдэгдэв.
Тэрбээр сонгуульд ялсныхаа дараахан "албан тушаалаа авснаас хойш 24 цагийн дотор Украины дайныг дуусгаж чадна" гэж амалсан удаатай. Д.Трамп зорилгодоо хүрэхэд хагас өдөр үлдэв. "Бид үүнийг аль болох хурдан дуусгахыг хичээх болно. Украин, Оросын дайн хэзээ ч эхлэх ёсгүй байсан гэдгийг та мэднэ” гэж тэр сэтгүүлчдэд хэлэв.
Трампын Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Марко Рубио даваа гаргийн эхээр Орос, Украины хоорондох дайныг зогсоох хугацааг хэлж чадахгүй гэж мэдэгдсэн ч хоёр тал зөвшилцөх нь нэнэ тэргүүний асуудал гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэр мөн Оросыг "түрэмгийлэгч" гэж хүлээн зөвшөөрсөн.
Л.Баяр