Хятад улс өнгөрсөн арваннэгдүгээр сард гэр бүлийн маргаанаас үүдэн спорт цогцолборын гадаа машинаараа 35 хүний амийг хөнөөсөн этгээдийг цаазаллаа.
Энэ нь тус улсад сүүлийн арван жилд байгаагүй олон нийтийг хамарсан халдлага байсан гэж тус улсын төрийн хэвлэлүүд Даваа гарагт мэдээлжээ. 62 настай Фан Вэйцюд халдлага болсон өмнөд нутгийн Жухай хотын шүүхээс цаазын ял оноов. Түүнийг ял оноосноос гурван долоо хоногийн дараа цаазаар авсан байна.
Мөн тус улсын зүүн нутгийн Вуси хотод арваннэгдүгээр сард коллежийн хотхонд найман хүний амийг хутгалж хөнөөсөн өөр нэг этгээдийг өнгөрсөн даваа гарагт цаазалсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Л.Баяр