Цахилгааны хэт ачаалал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг.
Иймд:
- Цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
- Стандартын шаардлага хангасан кабель, утас, цахилгаан хэрэгслийг ашиглах
-Шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж, хайлсан гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
- Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгахгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.