Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
11:00 цагт: Монголын мөсөн сурын холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “ЛИГ” харваа зохион байгуулах талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг 2013 онд барьсан “Бүрэн цутгамал” компаниас тус сургуулийн удирдлагуудын буруутай үйлдлийн улмаас хохирсон талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Гавьяат багш, физикч Л.Бямбажаргалын багшийн судалгааны бүтээл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны бүрэн эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгнө.