Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт Доналд Трампын тангараг өргөх ёслолыг өөрчлөлтийн өдөр, “олон асуудлыг, тэр дундаа дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх итгэл найдварын мөч” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Трампын "хүчээр энх тайванд хүрэх бодлого"-ыг сайшааж, энэ нь "урт хугацааны, шударга энх тайван"-д хүрэх боломжийг нээж байна гэв.
“Энэ зуун яг одоо бүрэлдэж байна, бид бүгдийн хувьд энэ нь хамтдаа амжилтад хүрсэн, ардчиллын хувьд агуу зуун байх ёстой, биднийг сүйрээсэй гэж хүсдэг хүмүүс биш... Дэлхий дахинд болон манай хоёр улсын эдийн засгийн өсөлт илүү хүчтэй, илүү аюулгүй, тогтвортой байж чадна” хэмээн Зеленский нэмж хэлэв.
Зеленский Д.Трампыг ятгаж, ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэн Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийг үргэлжлүүлэхийг түүнд итгүүлэхээр чармайж буй.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)