АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп Даваа гарагт АНУ-ыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргаж байгаагаа зарласан нь албан тушаалдаа орсон эхний өдрөө НҮБ-ын нийгмийн эрүүл мэндийн агентлагтай харилцаагаа тасалсан чухал алхам байлаа. Трамп ДЭМБ-ыг удаан хугацааны турш шүүмжилсээр ирсэн бөгөөд Ковид-19 тахлын тархалт үргэлжилсээр байсан тул түүний засаг захиргаа 2020 оны долдугаар сард тус байгууллагаас албан ёсоор гарах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байлаа.
ДЭМБ-ын гишүүн орнуудын жагсаалтаас АНУ-аас гарах шалтгааны мэдэгдэлд, " уг байгууллага БНХАУ-ын Ухань хотоос үүссэн COVID-19 тахал болон дэлхийн бусад эрүүл мэндийн хямралын эсрэг буруутай арга хэмжээ авсан, шаардлагатай шинэчлэлийг хийж чадаагүй, улс төрийн зохисгүй нөлөөллөөс хараат бус байгаа гэдгээ батлан харуулж чадахгүй байна" гэж дурджээ.
"Энэ бол том зүйл" гэж Д.Трамп хэлэхээд, 2020 онд гаргасан шийдвэрээ онцлон, бусад улс орнуудтай харьцуулахад АНУ тус байгууллагад хэт их мөнгө төлж байсан гэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)