Үндэсний Аудитын ерөнхий газарт УБТЗ ХНН-ийн "Зөвлөлт Холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хийсэн Монгол Улс, ОХУ-ын аудитын хамтарсан шалгалтын талаар мэдээлж байна.
Тэрбээр "Аудитын эцсийн үр дүн арванхоёрдугаар сард эцэслэгдэнэ.
Аудитдээ Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, санхүүжилт, гэрээний хэрэгжилт зэргийг хамруулахаар төлөвлөж байна.
Энэ байгууллага бол Монгол, ОХУ-ын хамтарсан хувь нийлүүлсэн байгууллага. Тиймээс хоёр орны хамтарсан дээд байгууллага зөвшилцөж, ямар хугацааг хамруулж хийх вэ гэдгийг төлөвлөж байж хийдэг аудит юм. Аль нэг улс аудит хийх зохицуулалтгүй. Хамгийн сүүлд 2015 онд аудит орсон байдаг. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд аудитад хамрагдаагүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)