Их, дээд сургуулийн оюутнуудын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан түр хугацаанд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх үйлчлэхгүй болохыг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Тодруулбал, долдугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-ний хооронд хөнгөлөлт үйлчлэхгүй. Харин тус картыг цэнэглэж зорчих боломжтой юм.