Голын ай савд баригдсан гэх Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг буулгах ажил эхэллээ. Тодруулбал, үерийн эрсдэлтэй бүс буюу ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан юм.
Тухайн барилгыг харилцсан тохиролцсон учир газар чөлөөлөх ажлыг эхлүүлжээ. Шунхлай ШТС-ын барилгыг 11 сарын 5-ны өдөр гэхэд бүрэн буулгахаар тохирсон. Түүнчлэн газар чөлөөлөхөд 300 сая төгрөгийн зардал гарч байгаа гэдгийг албаны хүн мэдээллээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)