Голын голдирол хаасан гэх Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг буулгаж байна. Тодруулбал, үерийн эрсдэлтэй бүс буюу ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан юм. НЗДТГ, Шунхлай групп компани харилцан тохиролцсоны үндсэн дээр эл ажлыг эхлүүлжээ.