Авилгатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АТГ-аас ногоон автобус буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус гэж байгаа. Ногоон автобусаар хязгаарлахгүй автобус худалдан авахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Дараах гурван чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй.
- Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглсан эсвэл албан үүрэгтээ хайнга хандсан, хахууль авсан эсэх
- Автобус хүлээн авах үйл явц хуулийн хүрээнд явагдсан эсэх. Автобус чанар стандартын шаардлага хангасан уу гэх асуудал эсвэл нийлүүлэгч ААН-д эдийн засгийн давуу байдал хууль бусаар бий болгосон эсэх
- Олгосон санхүүжилт буюу 134,5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн шалгах
2023 оны төсвийн тухай хуульд нийтийн тээврийн автобус, төсөл арга хэмжээнд зарцуулахаар 318 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн байдаг. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос дээрх төсвийг захиран зарцуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг холбогдох хууль дүрмийн дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуул гэсэн НЗД-ын захирамж гарсан байдаг.
Түүнчлэн нэр бүхий албан тушаалтнууд хууль тогтоомжийг зөрчсөн, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, чанар стандартын шаардлага хангахгүй автобус хүлээж авсан, нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдсон.
Өнөөдрийн байдлаар 11 иргэн албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнийг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагчдын 31 үл хөдлөх хөдөлгөөний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам.долларын шилжих хөдөлгөөнийг хязгаарласан.
БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татаж, хоёр хүнд хилийн хориг, хоёрт нь цагдан хорих арга хэмжээ авсан" гэв.
М.Жаргал