Өнгөрсөн ням гарагт Австрали улсад цэргийн сургуулилт хийж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн Оспрей нисэх онгоц осолдож, гурван цэрэг газар дээрээ нас барсан. Тэгвэл уг онгоц түүхэндээ 13 дахь удаагаа ийн осолдов. Тэгвэл АНУ-ын Тэнгисийн цэргийн албаны мэдээлсэн нийт ослуудыг нэгтгэв.
- 2000 оны дөрөвдүгээр сарын 08: Аризона мужид бэлтгэл сургуулилтын үеэр осолдож, 19 тэнгисийн явган цэрэг амь үрэгджээ. Ослыг нисгэгчийн буруутай холбоотой гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаагчид нисгэгч хэт хурдан, хэт эгц өнцгөөр газардах гэж оролдсоны улмаас өргөх чадвараа алдсан гэж дүгнэсэн байна.
- 2000 оны 12 дугаар сарын 11: Хойд Каролинад Оспрей онгоц осолдож, дөрвөн тэнгисийн явган цэрэг амь үрэгджээ. Хожим нь ослын шалтгаан нь гидравлик хэсгийн асуудал, онгоцны компьютерийн системийн программ хангамжийн гажигтай холбоотой юм.
- 2010 оны дөрөвдүгээр сарын 08: АНУ-ын Агаарын цэргийн хүчний Оспрей Афганистаны өмнөд хэсэгт осолдож, Америкийн гурван цэргийн алба хаагч, нэг энгийн ажилтан амь үрэгджээ.
- 2012 оны дөрөвдүгээр сарын 11: Мароккод Оспрей онгоцны ослоор АНУ-ын хоёр ажилтан амиа алджээ.
- 2012 оны зургадугаар сарын 13: Агаарын цэргийн хүчний "CV-22 Osprey" онгоц Флорида мужийн Наварре хотоос хойд зүгт ердийн сургалтын үеэр осолдож, таван хүн шархаджээ.
- 2015 оны тавдугаар сарын 17: Тэнгисийн явган цэргийн "MV-22 Osprey" онгоц Хавайн Оаху дахь Беллоусын бэлтгэлийн талбайд осолдож, хоёр тэнгисийн цэрэг амь үрэгджээ.
- АНУ-ын Оспрей Окинавагийн ойролцоо далайд унасан
- 2016 оны арванхоёрдугаар сарын 13: "MV-22B Osprey" онгоц Японы Окинавагийн гүехэн усанд бууж, хоёр хүн шархаджээ.
- 2017 оны наймдугаар сарын 05: "MV-22B Osprey" онгоц Австралийн эрэгт осолдож, гурван тэнгисийн явган цэрэг амь үрэгджээ.
- 2017 оны есдүгээр сарын 28: Тэнгисийн явган цэргийн "MV-22 Osprey" онгоц Сирид осолдож, хоёр цэргийн албан хаагч шархаджээ.
- 2022 оны гуравдугаар сарын 18: АНУ-ын дөрвөн цэргийн албан хаагч Норвегид НАТО-гийн сургуулилтын үеэр "MV-22 Osprey" онгоц осолдож амиа алджээ.
- 2022 оны зургадугаар сарын 08: АНУ-ын таван тэнгисийн явган цэрэг Калифорниа мужийн Гламис хотын ойролцоо лхагва гарагт "MV-22 Osprey" онгоц сургуулилтын үеэр осолдож нас баржээ.
- 1992 оны долдугаар сарын 20: Виржиниа мужид Оспрей онгоц осолдож, туршилтын үеэр долоон хүн амиа алджээ.
- 2023 оны наймдугаар сарын 27: Авсрали улсад цэргийн сурогуулилт хийж байсан "MV-22 Osprey" онгоц осолдож, гурван тэнгисийн цэрэг амь үрэгдэв.
Л.Сайнаа