Австралид цэргийн сургуулилтын үеэр "Оспрей" нисэх онгоц осолдож амиа АНУ-ын гурван тэнгисийн явган цэргийн албан хаагч амь эрсэдсэн. Тэгвэл тус гурван цэргийн хэн болохыг олж тогтоожээ.
Тодруулбал, "MV-22B Osprey" онгоц орон нутгийн цагаар ням гаригийн өглөөний 09:30 цагийн орчимд осолдох үед 21 настай корпорац Спенсер Р.Колларт, 29 настай ахмад Элеанор В.ЛеБью, 37 настай хошууч Тобин Ж.Льюис нар Мелвилл арал дээр осолдсон 23 тэнгисийн явган цэргийн дунд байжээ. Колларт нь Osprey багийн ахлагч, ЛеБью нисгэгч, Льюис нь Тэнгисийн цэргийн 363 дугаар ангиллын гүйцэтгэх захирал байсан гэж тэдний нэгж даваа гарагт мэдэгдэв.
Тус ангийн захирагч, хурандаа Брендан Салливан “MRF-D гэр бүлийн гурван хүндтэй, хайртай гишүүнээ алдсанд бид гүнээ харамсаж байна. Бидний бодол санаа, залбирал гэр бүлийнхэн болон холбогдох бүх хүмүүстэй хамт байх болно" хэмээн мэдэгдэлдээ дурдав.
Бусад 20 тэнгисийн цэргийн гурав нь Royal Darwin эмнэлэгт эмчлүүлж байна. Тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд, хоёрынх нь биеийн байдал тогтвортой байгаа аж. Үлдсэн 17 хүнд хөнгөн бэртэл авч, эмчлүүлээд гарчээ. Одоогоор ослын шалтгааныг шалгаж байна. Уг онгоц түүхэндээ 13 дахь удаагаа ийнхүү осолдов.
Л.Сайнаа