Австраличууд ирэх аравдугаар сарын 14-нд болох түүхэн бүх нийтийн санал асуулгаар уугуул иргэдийн дуу хоолойг парламентад оруулах эсэхээ шийдэх ажээ. Санал хураалт явуулах эсэх нь батлагдсан тохиолдолд тус улсын үндсэн хуульд Абориген болон Торресийн хоолойн арлын иргэдийг хүлээн зөвшөөрч, тэдэнд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх байнгын байгууллага байгуулах юм.
Энэ нь Австралид ширүүн маргааны сэдэв болж байна. Тус улсад бараг 50 жилийн турш бүх нийтийн санал асуулга амжилттай болоогүй. Амжилттай болгохын тулд Австралийн иргэдийн дийлэнх нь тийм гэж санал өгөх ёстой. Мөн Австралийн зургаан мужаас дор хаяж дөрөвт нь олонхийн дэмжлэг авах шаардлагатай аж.
Ерөнхий сайд Энтони Албанес Аделаидад болсон жагсаал дээр санал асуулгын товыг зарлахдаа энэ санал хураалтыг "манай улсыг нэгтгэж, сайн сайхан болгон өөрчлөх үеийн үед тохиох боломж" гэж нэрлэв.
Үүнийг 2017 онд "Зүрхнээс ирсэн Улуру" хэмээх түүхэн баримт бичигт санал тусгасан. Австрали бол уугуул иргэдтэйгээ хэзээ ч гэрээ байгуулж байгаагүй цорын ганц Хамтын нөхөрлөлийн орон.юм. Харин энэ удаагийн санал асуулгаар энэ асуудлыг шийлэх боломжтой гэж шинжээчид харж буй.
Хэрэв уг ажил бүтвэл уугуул иргэдинй зөвлөл байгуулагдаж, удирддах шатанд хүртэл өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж нээгдэнэ. Австрали улс хамгийн сүүлд 1999 онд бүх нийтийн санал асуулга явуулж, бүгд найрамдах улс болохгүй гэдэг байр сууринд хүрсэн. Австралид нийт 44 санал асуулга явуулснаас найм нь л амжилттай болсон нь хамгийн сүүлд 1977 онд болсон. Аль нь ч хоёр намын дэмжлэггүйгээр санал хураалт явуулаагүй байдаг.
Л.Сайнаа