Нигери улсын цагдаа нар даваа гарагт хуримын ёслол дээр 200 гаруй хүнийг баривчилсан нь тус улсын ЛГБТК нийгэмлэгийг онилсон, сүүлийн жилүүдэд үйлдэгдсэн томоохон баривчилгааны нэг байлаа.
Тус улсын өмнөд Дельта мужийн цагдаагийн төлөөлөгч мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ "ижил хүйстнүүдийн хуримын ёслолыг удирдаж, оролцсон гэх үндэслэлээр 67 хүнийг эрүүгийн хариуцлагад татах болно" гэжээ.
Нигери улсад ижил хүйстнүүдийн харилцааг гэмт хэрэг гэж үздэг. Түүнчлэн ижил хүйстнүүдийн иргэний холбоонд элссэн хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүсийг 14 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг. Мягмар гарагт болсон шууд нэвтрүүлэгт цагдаагийн албан тушаалтан энэ үйл явдлыг бузар булай гэж тайлбарлаж, "Бид барууны ертөнцийг хуулбарлаж чадахгүй. Энэ бол Нигери улс. Бид энэ улсын соёлыг дагах ёстой." хэмээв. Уг хуримын үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн зарим нь ижил хүйстэн биш, загвар өмсөгч, загвар зохион бүтээгчид байв.
Эмнести Интернэшнл байгууллага уг хэрэг явдалд цагдаа нарыг шууд утгаар буруушаав. Тодруулбал, уг хэрэгт холбон баривчилсан хэнийг ч бай нэн даруй суллахыг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хэргийн үеэр хуримын ёслолын бичлэг болон хориотой бодис хурааж авсан гэж цагдаа нар мэдэгдэв. “Хууль бус үйл явдал болсон газарт нэгжлэг хийж, хэргийн газраас нэг шил кодеин, гурван аяга цэвэршүүлсэн канад чанга, таван уут СК, нэг уут трамадол, дөрвөн шахмал молли эм, нэг бутлагч, ижил хүйстнүүдийн гэрлэлтийн ёслолын даашинз зэргийг хурааж авсан.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)