-
2013 оны 6 сарын 06
Үерийн улмаас Германд 25 мянга, Чехд 20 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд дээрх орнуудын бүс нутгуудын ихэнхид нь онц байдлыг зарлаад байна. Мөн Чех, Герман, Австри улсуудад үерийн улмаас 13 хүн амиа алдсан нь найм нь Чехийн иргэн аж.
-
2013 оны 6 сарын 06
Өчигдөр өглөө ОХУ-ын Москва хотын Кремлийн ойролцоо метроны хонгилд гал гарснаар 59 хүн эмнэлгийн тусламж авчээ. Энэ талаар тус улсын Онцгой байдлын албаны сайд мэдээлсэн бөгөөд дээрх хүмүүсийн 11 нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
-
2013 оны 6 сарын 06
Попын домогт хаан Майкл Жексоны цорын ганц охин Парис Жексон амиа хорлохыг завдсаны улмаас эмнэлэгт хүргэгджээ. 15 настай охины биеийн байдал сайн байгаа хэмээн эмээгийнх нь хуульч “АП” агентлагт мэдээлсэн байна.
-
2013 оны 6 сарын 06
БНХАУ, Өмнөд Солонгос улсууд цэргийн харилцаа холбоогоо өргөжүүлэхээр тохиролцсон талаар “BBC” мэдээллээ. Энэхүү шийдвэрийг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн Чон Сун Жоны Бээжинд хийсэн айлчлалын үр дүнд гаргажээ.
-
2013 оны 6 сарын 06
НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хурал энэ сарын дөрөвний өдөр Брюссельд эхэлсэн. Тус хурлын эхний өдөр гишүүн 28 орны сайд нар кибер дайралтын хариуд шуурхай ажиллагаа явуулах хүчнийг байгуулахаар тохиролцсон тухай өчигдөр мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 05
-
2013 оны 6 сарын 05
-
2013 оны 6 сарын 04
Сирийн сөрөг хүчний армийн командлагч хэрвээ Их Британи болон бусад барууны орнууд тэдэнд зэвсэг нийлүүлэхгүй бол Башар Ал Ассадын эсрэг Сирийн хувьсгад зогсох болно хэмээн мэдээлсэн байна.
-
2013 оны 6 сарын 04
“Форд мотор” компани 2013 оны 465 мянган машинаа эргүүлэн татах болсноо мэдэгдлээ. Эдгээр машинуудын шатахууны сав шүүрснээр гал гарах эрсдэлтэй байгаа тул шалгах, засварлах зорилготой гэлээ.
-
2013 оны 6 сарын 04
Цагаан ордон өчигдөр Турк улсын бүх намуудыг хүчирхийллээс түдгэлзэхийг шаардаж буй өргөн хүрээний бослогын талаар санаа зовж буйгаа илэрхийллээ.
-
2013 оны 6 сарын 04
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын энэ сарын эхний хагаст багтаан Солонгосын хойгийн асуудлаар өөрийн элч төлөөлөгчөө ОХУ-д илгээх гэж буй талаар “Итар-Тасс” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 04
БНХАУ энэ сарын дундуур “Шензоу 10” сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна. Өчигдөр бэлтгэл ажлын төгсгөлийн шатны ажлыг эхлүүлжээ.
-
2013 оны 6 сарын 04
Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Гайти эрдэс баялагийн салбараа хөгжүүлэх талаар олон улсын хэмжээнд зохион явуулж буй анхны чуулганаа өчигдөр эхлүүлжээ. Чуулга уулзалтад олон улсын уул уурхайн мэргэжилтнүүд, томоохон компаниуд оролцож байна.
-
2013 оны 6 сарын 04
Сирийн сөрөг хүчин Сири-Туркын хил давуулахаар авч явсан 400 кг тэсрэх бодимыг илрүүлсэн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 04
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин өчигдөр Коста Рика улсад айлчлалаа эхлүүллээ. Энэ түүний ерөнхийлөгч болсноосоо хойш Латин Америкийн оронд хийж буй анхны айлчлал болж байна.
-
2013 оны 6 сарын 04
Төв Европын орнуудад их хэмжээний аадар бороо суун орсноор арван хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шилжин суухад хүрээд байна.
-
2013 оны 6 сарын 04
Камбожийн цагдаа нар спортын хуцвас үйлдвэрлэдэг Америкийн алдарт компани “Nike”-ийн гүйцэтгэгч компанийн гадаа жагсаж буй ажилчидтай мөргөлджээ.
-
2013 оны 6 сарын 04
АНУ-ын Техас мужийн иргэн өнгөрсөн бямба гарагт зөгийн сүрэгт 1000 гаруй удаа хатгуулж амиа алдсан талаар “CNN” өнөөдөр мэдээлжээ.
-
2013 оны 6 сарын 04
Өчигдөр өглөө Хятадын зүүн хойд хэсэгт орших тэжээвэр шувууны үйлдвэрт гарсан галд амиа алдагсдын тоо 119-д хүрсэн талаар тус улсын “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Тэдгээрээс гадна үйлдвэрийн 54 ажилтан түлэгдэж гэмтсэн байна.
-
2013 оны 6 сарын 04
Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас шинэ Ерөнхий сайдаа томилсон талаар “BBC” мэдээллээ.