-
2013 оны 6 сарын 10
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын тэргүүн Ши Жинпин нар Калифорнид хоёр өдрийн чуулга уулзалтын үеэр уулзлаа.
-
2013 оны 6 сарын 10
Уушигны халдвараас болж хоёр дах өдрөө эмнэлэгт хэвтэж буй Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн төлөө нутаг нэгтнүүд нь сүмд олноор залбирч байна.
-
2013 оны 6 сарын 10
Цэцэрлэгт хүрээлэнг нурааж олон улсын худалдааны төв барих шийдвэр гаргасан нь Туркын ард түмнийг Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдоганы эсрэг боссон хамгийн том тэмцэл хийхэд хүргээд байна. Сүүлийн арван жилийн хугацаанд түүнийг эсэргүүцсэн ийм том тэмцэл болж байгаагүйг барууны хэвлэлүүд онцолж байна.
-
2013 оны 6 сарын 09
-
2013 оны 6 сарын 09
-
2013 оны 6 сарын 07
Гоо сайхны олимп гэгддэг Дэлхийн мисс тэмцээн энэ онд Индонез улсад болох билээ. Тэгвэл энэ жилийн тэмцээнээс усны хувцастай үзүүлбэрийг хасч үндэсний хувцсаа өмсүүлэх шийдвэр гаргасан нь шуугиан тариад байна.
-
2013 оны 6 сарын 07
Өмнөд Солонгос Кайсон үйлдвэрлэлийн бүсийг дахин нээх тухай хэлэлцээ хийхийг зөвшөөрсний хариуд Хойд Солонгос Улаан загалмайн зориулалт бүхий утсан холбоогоо сэргээхээр болжээ.
-
2013 оны 6 сарын 07
Францын ажилгүйдлийн түвшин энэ оны эхний улиралд 10.4 хувьд хүрчээ. Энэ сүүлийн 15 жилд буюу 1998 оноос хойшхи Францын ажилгүйдлийн түвшний хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
-
2013 оны 6 сарын 07
АНУ-ын тусгай хүчнийхний сургуулилт Лос Анжелес хотноо өчигдөр болж өндөрлөлөө. Сургуулилтын үеэр ”амьд” терроризмыг хэрхэн зогсоож буйг үзнэ үү.
-
2013 оны 6 сарын 07
Эдинбургийн гүн, Элизабет хатны 91 настай нөхөр хунтайж Филип эмнэлэгт хүргэгдсэн талаар Букингхэм ордон мэдээллээ. Тэрээр Лондонгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн хагалгаанд орохоор болжээ.
-
2013 оны 6 сарын 07
Палестины шинэчлэлийн Засгийн газрынхан өчигдөр тангараг өргөлөө. Палестины үндэсний засаг захиргааны 15 дахь Засгийн газрын тангараг өргөх арга хэмжээ тэргүүн Махмуд Аббасын өргөөнд болсон байна.
-
2013 оны 6 сарын 07
Өмнөд Солонгос Хойд Солонгостой хийх сайдын түвшний хэлэлцээг энэ сарын 12-ны өдөр хийнэ хэмээн мэдэгдлээ.
-
2013 оны 6 сарын 07
Тэд аз жаргалтай хамтын амьдралаа дууссаныг нэг хэсэг үгүйсгэж байсан ч гярхай зурагчдын дуран юу болж байгааг үргэлж хэлж байжээ.
-
2013 оны 6 сарын 07
Сүүлийн үед хамтдаа явж үзэгдэх нь ховордсон хос хэдхэн цагийн өмнө телевизээр салж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
-
2013 оны 6 сарын 06
Хоёр Солонгосын үйлдвэрлэлийн хамтын бүс “Кайсон”-д Хойд Солонгос хориг тавьснаар үйл ажиллагаа нь бүрэн зогсоод долоо хонож байгаа. Харин энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгос Өмнөдөд үйлдвэрлэлийн бүсийн талаар хэлэлцэх санал тавьсныг зөвшөөрчээ.
-
2013 оны 6 сарын 06
Америк-Хятадын дээд хэмжээний уулзалтыг ирэх есдүгээр сард товлосон. Тэгвэл хоёр орны удирдагчид маргааш Калифорнид уулзалдах гэж байна. Тэд энэ удаагийн хоёр өдрийн уулзалтаар ямар ямар асуудал хэлэлцэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Энэ талаар “CNN” агентлагын бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
-
2013 оны 6 сарын 06
Пакистаны Исламын лиг-Наваз намын тэргүүн Наваз Шариф Пакистаны Ерөнхий сайдаар сонгогдлоо. Өчигдөр тус улсын Үндэсний ассемблейн хурлаар ийм шийдвэр гаргажээ.
-
2013 оны 6 сарын 06
Хойд Солонгос Өмнөд Солонгосын эрх баригчдыг залуу үеийнхнийг нь хүчээр авч явж, эрхийг нь зөрчиж байна хэмээн буруутгажээ.
-
2013 оны 6 сарын 06
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо хилийн чанадад компани байгуулж нууцаар данс эзэмшсэн эрх мэдэлтнүүдийг илрүүлсээр байна. Тэд энэ удаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Чун До Хваны ууган хүүгийн нууц дансыг илчилжээ.
-
2013 оны 6 сарын 06
АНУ-ын Филаделфия мужид орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө хоосон барилга ойролцоох дэлгүүр лүү нурснаар хоёр хүн амиа алджээ. Мөн 13 хүн эмнэлэгт хүргэгдсэний тавыг нь эмнэлгээс гаргасан байна.