-
2013 оны 5 сарын 30
Якутад болсон үерийн хор хохирлын талаар “Guardian” агентлаг мэдээллээ.
-
2013 оны 5 сарын 30
Сири улсын Ерөнхийлөгч Башар Ал Ассад албан тушаалаа хугацааг нь дуустал хаших тухайгаа мэдээлжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээо түүний Ерөнхийлөгчийн бүэрн эрх 2014 онд дуусах юм байна.
-
2013 оны 5 сарын 30
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө гурван эмэгтэй тэмцэгч Тунис улсын нийслэлд Хууль зүйн яамны гадаа нүцгэлж эхэлжээ.
-
2013 оны 5 сарын 30
Хоёр эрэгтэй Францад гэрлэсэн нь хууль ёсны хамгийн анхны ижил хүйстэн боллоо. Тэд Ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулинд гарын үсэг зурснаас хэдхэн хоногийн дараа хуримласан байна.
-
2013 оны 5 сарын 30
2013 онд БНХАУ-ын эдийн засаг 7.75 хувиар өсөх магадлалтайг Олон улсын валютын сан тооцоолжээ. Тус байгууллагын урьд нь мэдээлснээр найман хувиар өснө гэж байсан билээ.
-
2013 оны 5 сарын 30
Иракын нийслэлд дараалан халдлага болсноор 25 хүн амиа алджээ.
-
2013 оны 5 сарын 30
Энэтхэгт уур амьсгал хэт халснаас өнгөрсөн сарын нэгнээс хойш 500 гаруй хүн амиа алдлаа хэмээн “Indiatimes” мэдээллээ.
-
2013 оны 5 сарын 30
Халуун орны Алвин хар шуурга Мексикийн өмнөд хэсгийн Номхон далайн эргийг сүйрүүлсний дараа Барбара хар салхи өчигдөр тус улсыг дайрчээ.
-
2013 оны 5 сарын 30
-
2013 оны 5 сарын 28
Египетийн алдартай пирамидаар аялж байсан нэгэн хятад сурагч эртний ханан дээр нэрээ сийлсэн нь түүхийн өвийн үнэ цэнийг алдагдуулах болсон талаар “CNN” мэдээлжээ.
-
2013 оны 5 сарын 28
Мексикийн төв хэсгийн зам дээр өчигдөр хөрс нурснаар олон машин газарт булагдаж, багадаа долоон хүн амиа алдаад байна.
-
2013 оны 5 сарын 28
БНСУ хоёроос олон цөмийн реакторынхоо үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эд ангийн асуудлаас болж зогсоожээ.
-
2013 оны 5 сарын 28
Хил залгаа орших Чили, Аргентин улсууд ойр орчимд нь 3000 гаруй хүн оршин суудаг Копауэ галт уул дэлбэрэх анхааруулгыг ард иргэддээ өгчээ.
-
2013 оны 5 сарын 28
Туркын цагдаа нар шуудангийн маркыг хуурамчаар үйлдвэрлэн Их Британи луу илгээдэг байсан 11 хүнийг өчигдөр баривчилжээ. Мөн тэдний ажиллаж байсан газраас Их Британийн маркыг дуурайлган хийсэн дөрвөн сая хуурамч марк хураан авсан байна.
-
2013 оны 5 сарын 28
АНУ-ын сенатч өчигдөр хоёр жилийн турш иргэний дайнд сүйрч буй Сирид очиж, босогчидтой уулзжээ. Тэрээр Туркээр дамжин тус улсад очсон нь өмнө нь мэдээлээгүй тул гэнэтийн хэрэг болсон юм.
-
2013 оны 5 сарын 28
Өнгөрсөн лхагва гарагт Лондонгийн Вүлвич дүүргийн зам дээр халдлагад өртөн амь насаа алдсан цэрэг Ли Ригбигийн хэрэгт 10 дахь хүнийг буруутган баривчилжээ.
-
2013 оны 5 сарын 28
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын цэргийн хүчиндээ дэлхийн зэрэглэлийн цаанын бааз барих тушаал өгчээ. Энэ нь 2018 онд өвлийн олимд болох Өмнөд Солногосын өвлийн спорт цогцолбортой өрсөлдөхүйц байх ёстойг анхааруулсан хэмэнэ “Telegraph” агентлаг бичжээ.
-
2013 оны 5 сарын 28
Мяньмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи тус улсын исламын шашинт рохингя үндэстнүүдэд хатуурхаж буйг шүүмжилж эхэллээ. Тэрээр орон нутгийн удирдлагууд рохингячуудыг дээд тал нь хоёр хүүхэдтэй байх ёстой хэмээх шийдвэрийг буруутгасан байна.
-
2013 оны 5 сарын 28
Өчигдөр Иракт халдлага болж 51 хүн амиа алдаж, 160 гаруй хүн бэртэж гэмтлээ хэмээн тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Нийслэл Багдадад 11 машин дэлбэрсэн нь ихэнхдээ шийтүүд олноор амьдардаг хорооллуудад болжээ.
-
2013 оны 5 сарын 28
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх гурван өдрийн албан ёсны айлчлалаар хийхээр өчигдөр Японд очжээ.