-
2013 оны 6 сарын 12
Солонгосын хойгийн байдал хурцадсанаас хойш хоёр Солонгос анх удаа зөвшилцөж сайдын түвшний уулзалт хийхээр тохирсон билээ. Төлөвлөгөө ёсоор уулзалт өнөөдөр, маргааш хоёр өдөрт болох ёстой байсан. Харин хэлэлцээ хийхээс Хойд Солонгосын тал татгалзсан байна.
-
2013 оны 6 сарын 12
-
2013 оны 6 сарын 12
Чехийн Ерөнхий сайд Петр Нечас өчигдөр эхнэрээсээ албан ёсоор салсан тухайгаа мэдээлсэн талаар ”Ройтерс” сурвалжиллаа. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард оюутан байхаасаа үерхэж эхэлсэн эхнэр Радкагаасаа салахаар шийдсэн тухайгаа мэдээлсэн юм.
-
2013 оны 6 сарын 12
Өчигдөр Аргентины Хөл бөмбөгийн холбоо дэмжигчдийг хөл бөмбөгийн тэмцээнд оролцохыг хоригложээ. Хориг улс даяар, бүх хөл бөмбөгийн клубт хэрэгжих аж.
-
2013 оны 6 сарын 12
Өчигдөр Афганистаны нийслэл Кабул хотод Дээд шүүхийн байрны гадаа амиа егүүтгэгч этгээд бөмбөг дэлбэлснээр багадаа 16 хүн амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтлээ.
-
2013 оны 6 сарын 12
ОХУ-ын парламентын Доод танхим буюу Дума ижил хүйстнүүдэд халтай хууль баталлаа. Хуулиар 18-аас доош насныханд ижил хүйстнүүдийн сексийн харилцааны тухай мэдээллээр хангасан бол ихээхэн торгууль оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
-
2013 оны 6 сарын 12
Өчигдөр БНХАУ “Шензоу 10” сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө. Энэ сарын дөрөвний өдөр бэлтгэл ажлыг нь дуусгасан төхөөрөмжийг Жиукуаны хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ.
-
2013 оны 6 сарын 11
-
2013 оны 6 сарын 11
-
2013 оны 6 сарын 11
Долоон жилийн өмнө монгол эмэгтэй Ш.Алтантуяа Малайзад амиа алдсан ч одоо хүртэл хэргийн буруутнуудыг олоогүй байна. Хэн түүнийг хөнөөснийг мэдэхийг түүний гэр бүлээс элэг нэгт монголчууд хамгийн ихээр хүсч буй. Гэхдээ малайзууд монголчуудаас ч илүүтэйгээр хэн буруутайг тогтоохыг хүсдэг хэмээн тус улсын хэвлэлүүд бичжээ. Учир нь энэ хэрэгт Малайзын өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэгддэг нь ийнхүү олны анхаарлыг татдаг байна.
-
2013 оны 6 сарын 10
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон ширүүн бороо БНХАУ-ын зүүн болон өмнөд хэсгийн Хубэй, Хунань, Цзяньси, Анхой, Юнань болон Гуйчжоу зэрэг есөн мужид ихээхэн хохирол учруулаад байна. Борооноор доод тал нь 15 хүн амиа алдаж, нийтдээ 4.68 сая хүн хохирол амссан талаар “Сяньхуа” агентлаг мэдээлжээ.
-
2013 оны 6 сарын 10
Америкийн тусгай албаны нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулснаа хүлээн зөвшөөрөөд байгаа Эдвард Сноуден үг хэлэх эрх чөлөөтэй аль нэг орноос улс төрийн орогнол хүсэх төлөвтэй байна хэмээн “BBC” мэдээллээ.
-
2013 оны 6 сарын 10
Мексикийн өмнөд хэсгийн шоронгоос есөн хоригдол оргоход хоёр хамгаалагчийн амийг бүрэлгэсэн талаар “BBC” мэдээллээ. Тэднээс гадна шоронгийн манаач болон нэг хоригдол нар шархадсан байна.
-
2013 оны 6 сарын 10
14 эмэгтэйгээс 22 хүүхэдтэй болсон залуу халамжийн асуудлаас болж шүүхэд дуудагдсан талаар “Huffington post” мэдээллээ. АНУ-ын Теннисси мужийн 33 настай иргэн Орландо Шауд тохиолдсон энэхүү хэрэг нийслэл Нэшвилл хотын хамгийн өндөр өртөгтэй хүүхдийн халамжийн хэргийн нэгээр тодроод байна.
-
2013 оны 6 сарын 10
Хойд, Өмнөд Солонгосын төлөөлөгчид 2007 оноос хойш анх удаа дээд түвшний уулзалт хийхээр тохиролцжээ. Түр эвлэрлийн урьдчилсан хэлэлцээ өчигдөр хоёр талын итгэлцлийг сэргээхээр төлөвлөж байсан Панмунжом тосгонд болсон байна.
-
2013 оны 6 сарын 10
Ливийн Бенгази хотод зэвсэгт мөргөлдөөн гарч 28 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Орон нутгийн оршин суугчид “Ливийн бамбай” зэвсэгт бүлгийг тарааж, зэвсэгт хүчнийг сэргээхийг шаардан жагссан нь энэхүү хэргийн шалтгаан боллоо хэмээн үзэж байна.
-
2013 оны 6 сарын 10
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оюутан, сурагчдад хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг тогтоох тестийн шалгалт явуулах тухай хуулинд гарын үсэг зуржээ.
-
2013 оны 6 сарын 10
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “FEMEN” бүлэглэлийнхэн цээж нүцгэн жагсах нь олширсон. Тэгвэл Украйнд нэгэн эмэгтэй цээж нүцгэн жагсчээ. Тэрээр эхнэрээ орхисон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
-
2013 оны 6 сарын 10
Төвдүүд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин нарын уулзалтыг эсэргүүцэн жагссан талаар ”Yahoo” сайт мэдээлжээ.
-
2013 оны 6 сарын 10
Туркын Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдагон 10 дахь өдрөө босч буй жагсагчдад хандан тэвчээрт хязгаар бий гэдгийг анхааруулсан талаар “CNN” мэдээллээ.