-
2016 оны 11 сарын 07
“Боловсролын зээлийн сан” хөтөлбөрт хамрагдаж, зээл авсан оюутнуудад үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг олгохгүй гэх мэдээлэл ташаа болохыг холбогдох яамны сайд мэдэгджээ.
-
2016 оны 11 сарын 07
Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны туннель тасарч, гурван хүн дарагдлаа гэсэн дуудлага өнөөдөр өглөөний 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.
-
2016 оны 11 сарын 07
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Туулхүү, Ж.Батсайхан нарыг томиллоо.
-
2016 оны 11 сарын 07
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ.
-
2016 оны 11 сарын 07
хүний хөл зууж явна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
-
2016 оны 11 сарын 07
”Хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн” хэмээн найздаа гүтгүүлж, 25 жилийн ял авсан н.Буянбаатарыг өнгөрсөн баасан гаригт суллажээ.
-
2016 оны 11 сарын 07
Хятадын Засгийн газрын 2017 оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлагджээ. Энэхүү тэтгэлэг нь БНХАУ-ын засгийн газраас зарлаж буй магистр, докторын 100 хувийн тэтгэлэг аж.
-
2016 оны 11 сарын 07
МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаараа Үндэсний бөхөд “Олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах”-д авах арга хэмжээний журмыг баталжээ.
-
2016 оны 11 сарын 07
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Поповтой уулзжээ.
-
2016 оны 11 сарын 07
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр гал түймэр унтраах штабын нэгдсэн дадлага сургууль боллоо. Ой, хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг БЗД-ийн 20 дугаар хороо Буянгийн аманд 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг сургуулиар ой, хээрийн түймэр унтраах зориулаллттай Rosenbauer MAN тусгай албаны автомашинаар ажиллах, ус дутагдалтай нөхцөлд зөөврийн усны савнаас дамжуулан шахах, үүргийн ус цацагч, үлээгч төхөөрөмж, цуравдагч, гал унтраах гар багаж зэвсэглэмжээр ажиллах дадлагыг хийлээ.
Хээрийн нөхцөлд явганаар хөдөлгөөн үйлдэх, аранзан дахь хүнсээрээ хоол бэлтгэх, өгөгдсөн солбилцлоос биет хайх /GPS-ээр/, ой хээрийн түймрийн үеийн цагийн байдалд үнэлэлт өгч, хүч хэрэгсэл, унтраах аргыг сонгох, газрын зураг дээр ажиллах зэрэг үйлдүүдийг хийж гүйцэтгэсэн. Дадлага сургуульд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтнүүд, Гачуурт,Налайх хэсгийн байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах хэлтэс, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид мөн Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 4-р дамжааны сонсогчид, оролцов гэж нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 07
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт оршдог Хэрлэн барс хотын туурь цамхгийг Монгол Улсын Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хамтран сэргээн засварлажээ.
-
2016 оны 11 сарын 07
Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт”-т эрчим хүчний салбараас тодорхой хэд хэдэн төсөл, арга хэмжээ тусгахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Энхболд нар Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзаж, салбараас тусгагдсан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд 3-4 төсөлд ач холбогдол өгч байгааг салбарын сайд П.Ганхүү онцоллоо. Улс орны хөгжлийн тулгуур энэ салбарыг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц болох учраас дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүд тодотгосон юм.
Тухайлбал, Дулааны 3-р цахилгаан станцын 250 МВт болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станц, Эгийн голын 315 МВт-ын усан цахилгаан станц зэрэг төсөл багтаж байна.
Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. Үүний хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дунд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж, гадаад худалдааны бараа эргэлт өснө гэсэн тооцоолол бий гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 07
Баянзүрх дүүргийн 8-р хороо “Харуул-Алтай хотхоны тоот айлд хулгай орж мөнгөн тоногтой эмээл, телевизор, зөөврийн комьпютер болон тус айлын гаражид байсан Ландкрузер маркийн автомашиныг хулгайлжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 25 настай Х гэгч үйлдсэнийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
-
2016 оны 11 сарын 07
Өнгөрсөн бямба гаригийн 19:00 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 километрт/ “PRADO” загварын автомашинтай иргэн Д (37 настай, эрэгтэй), О (38 настай, эмэгтэй), Б (68 настай, эрэгтэй), Б (65 настай, эмэгтэй), Т (19 настай, эмэгтэй) нарын таван хүн Дархан-Уул аймаг руу гараад сураггүй болсон гэх дуудлага ирэн, эрлийн ажил явуулж буй талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
-
2016 оны 11 сарын 07
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 6-ны өдөр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
-
2016 оны 11 сарын 07
Турк улсын Измир хотноо болсон өсвөр, залуучуудын ДАШТ
-
2016 оны 11 сарын 07
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусчээ. Өөрөөр хэлбэл, энэ жил улсын хэмжээнд нийт 475.5 мянган тонн үр тариа, 460 мянган тонн улаан буудай, 153.5 мянган тонн төмс, 93.5 тонн хүнсний ногоо хурааж авчээ.
Түүнчлэн энэ жил улаан буудай болон төмснийхөө хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой болсон байна.
Харин хүнсний ногооныхоо хэрэгцээний 50-55 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авчээ.
-
2016 оны 11 сарын 07
Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийж байна.
-
2016 оны 11 сарын 07
“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэхийг урьж байна. Энэхүү аян нь энэ сарын 25-аас ирэх сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Үүнийг манай улсад 1997 оноос Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв санаачлан жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн түүхтэй. Аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход хувь нэмрээ оруулахыг хүсвэл Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн 70119949, 70149929 утас болон mongolcav@gmail.com, mongolcav@mongol.net и-мэйл хаягаар холбогдох боломжтой юм байна. Мөн дээрх өдрүүдэд дэлхийн 180 гаруй орны 6000 орчим байгууллага нэгдэн охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн чуулдаг уламжлалтай аж.
-
2016 оны 11 сарын 07
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга танилцууллаа.