-
2016 оны 11 сарын 07
”Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулсан зул өргөх ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.
-
2016 оны 11 сарын 07
Тэр үед ”чи санаа зоволтгүй би ч гэсэн 17 чингэлэг спиртээр л олонд танигдсан” гэснээс өөр нэг олон зүйл яриагүй ч надад санаа тавьж зөвлөгөө өгч байгаад тань талархаж байсан.
-
2016 оны 11 сарын 07
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайн хэд хэдэн ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
-
2016 оны 11 сарын 07
ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өөрчилжээ.
-
2016 оны 11 сарын 07
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орж, гудамж, замд халтиргаа гулгаа үүссэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн бямба гарагт гэхэд Хот тохижилтын газрын 200 гаруй ажилтан ажиллаж, 38 тонн цас хайлуулах бодис цацсан байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Өнөр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сансрын тунель Офицерийн тойрог, Аюулгүйн тойрог, Дарь-Эхийн уулзвар, Цагдаагийн академи, Нарантуулын уулзвар, Баян хошууны Хөтөл Жанцан, Баруун салаа, Зүүн салаа, Чулуун овоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Дамбадаржаа, Бэлх, Сэлх зуслангийн зам 17, долоон буудал, Телевиз Хувьсгалчдын гудамж, 22-н товчоо, Нарны гүүр, Саппора өгсдөг зам, Модны-2-с дээш өгсдөг, Нисэх, Яармагийн тойрог, Богд уулын арын зам, Яармагийн товчоо зэрэг замуудад цас хайлуулах бодис цацлаа гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 06
Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт АНУ-ыг зорилоо. Тэд энэ сарын 7-11-ны хооронд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохиогддог ”Memoriad-2016” оюуны олимпт эх орноо төлөөлөн оролцох юм. Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
-
2016 оны 11 сарын 06
Орон нутгийн автобус, онгоц, галт тэрэгний билетийг нэг дороос цахимаар захиалдаг болох гэж байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар ирэх оны нэгдүгээр улирлаас үүнийг хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, тасалбар түгээх ТҮЦ машиныг гаргахаар болжээ. Гэхдээ энэ нь иргэдийн одоо ашиглаж буй лавлагаа олгодог ТҮЦ машин биш юм. Зөвхөн төмөр зам, орон нутгийн автобус, онгоцны үйлчилгээг нэг дороос үзүүлэх тусгай ТҮЦ машин байх аж.
Одоогоор ТҮЦ машиныг хаана байрлуулах тодорхой мэдээлэл гараагүй байна. Албаныхны зүгээс томоохон худалдааны төв, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, Төв шуудан гэх мэтчилэн хүн олонтой газар байрлуулна гэж мэдээллээ. Ингээд иргэд тасалбар түгээх машинаас өөрийн аяллын өдөр, суудлын хуваарь, цаг гэх мэтчилэн бүгдийг сонгоод, мөнгөө хийгээд захиалах юм байна. Үүнээс гадна ТҮЦ машинаас зам тээврийн салбарын бүх төрлийн лавлагаа авч болохоор зохицуулна гэлээ - See more at: http://www.wikimon.mn/content/71623.shtml#sthash.qKZvshbc.dpuf
-
2016 оны 11 сарын 06
Монгол Улсын Засгийн газраас “Боловсролын зээлийн сан” байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан. БСШУС-ийн сайд Ж.Батсуурь “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй” гэлээ.
Учир нь улс орны өнөөгийн нөхцөл байдал эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ шийдвэр гаргажээ. Мөн салбарын сайд хэлэхдээ “Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жилийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэнэ гэж тооцоолсон. Зээлийн хүрээнд ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан” хэмээсэн юм.
Оюутны хөгжлийн зээлд энэ оны хичээлийн жилийн эхэнд хийсэн судалгаагаар 90000 оюутан хамрагдах тооцоо гарсан байна. Мөн дотоодын оюутан суралцагчдын үндэсний тэтгэлэг, гадаадад суралцах магистр, докторын сургалтын зээл олгох ажлуудыг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/71626.shtml#sthash.VYMtLi4q.dpuf
-
2016 оны 11 сарын 05
ОБЕГ-т Ховд аймгаас нэгэн залуу алга болсон тухай шуурхай дуудлага ирсэн байна. Өнгөрсөн сарын 27-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй болсон залууг ар гэрийнхэн нь хайгаад олоогүй байна. Иймд тус аймгийн онцгой байдлын аврагчдад ханджээ.
-
2016 оны 11 сарын 05
Сүүлийн жилүүдэд манай оронд эрэгтэй хүүхдийн шодой нярай үеэсээ шамарч байх ёстой гэсэн маш буруу ойлголт ихэд дэлгэрч шодойг хүчээр шамладаг, байнга шамлах зөвлөгөө өгдөг, шодойн толгойг хучиж буй тээрхийн арьсыг сэтлэдэг, хөвчийг нь тасалдаг, тайрдаг явдал элбэг байгаа тул үүнд туйлын болгоомжтой хандаж эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэнг хамгаалахыг эцэг, эхчүүддээ зөвлөж байна.
-
2016 оны 11 сарын 05
Арваннэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
-
2016 оны 11 сарын 05
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын Мэргэжилтэн Б.Баярбат
-
2016 оны 11 сарын 05
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Даргиатын цагаан даваа гэх газарт нутаглаж байсан малчин Б-ийн хотонд хонины цэцэг өвчин гарсан нь шинжилгээгээр батлагджээ.
-
2016 оны 11 сарын 05
Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгажээ.
-
2016 оны 11 сарын 05
Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн өдөр Москвагийн “Поклонная гора” дэнж дэх Эх орны дайны төв музейн талбайд Монголын нэрт барималч А.Очирболдын “Ялалтад хүрсэн морьд” хөшөөний шав тавих ёслол боллоо.
-
2016 оны 11 сарын 05
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг.
-
2016 оны 11 сарын 05
Ирэх оны улсын төсвийг өчигдөр УИХ-аар хэлэлцсэн билээ. Улсын төсөвт таналт хийж буй ч зарим салбарын зардлыг нэмэгдүүлжээ.
-
2016 оны 11 сарын 05
Тамхи татах нь хүний удмын мэдээллийн сан буюу ДНК-д өөрчлөлт оруулдаг болохыг хэсэг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, тамхичин хүн 1 жил тамхи татахад уушигны 150 эс мутацид орж, ирээдүйд хорт хавдарт өртөх магадлал өсдөг гэнэ.
-
2016 оны 11 сарын 04
АТГ аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 282 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Өнгөрсөн долоо хоногт 329 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 282 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 36-д нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 231 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
-
2016 оны 11 сарын 04
Өнгөрсөн 10-р сарын 27-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга болсон залууг ар гэрийнхэн нь хайж байна. Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчныхаас 22 настай залуу алга болжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагаа хийснээр алга болсон залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайнаас олжээ. Одоогоор тус нуурын ойр орчмыг нь самнан хайж, нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьж, эрлийг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.