-
2016 оны 11 сарын 03
Өнөөдөр ЦЕГ-ын тусгай ангийн алба хаагчдад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал прокурор ирээгүй гэх үндэслэлээр хойшиллоо. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны аравдугаар сард ЦЕГ-ын тусгай хэлтсийн таван ажилтан архи уун согтуурхаж, хоорондоо зодолдож нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ.
Хохирогч Элитийн батальоны дэд ахлагч н.Ууганбаатар зодуулсны улмаас амиа алдсан байдаг. Харин нэг цагдаагийн алба хаагч тухайн үед хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Уг хэргийг прокурорын байгууллагаас шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар буюу танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэх саналаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс нийт гурван хүнд буюу н.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, н.Төмөрбаатар, н.Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэх шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх нийтдээ арав гаруй удаа хойшлогдож ийнхүү шийдвэр гаргасан. Гэвч шүүхийн шийдвэр хүндэдсэн гэх үндэслэлээр давж заалдахаар гомдол гаргасан байна.
-
2016 оны 11 сарын 03
Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Ж.Энхнасанг шатрын спортоор хичээллэж амжилт гаргахын зэрэгцээ нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 08-р сарын 18-ны өдрийн А08 тоот тушаалаар ”Шатрын спортын дэд мастер” цол тэмдгээр шагналаа.
-
2016 оны 11 сарын 03
НИТХ-ын дарга Ц.Сандуй БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын дарга Жэгал Вон Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй ноён Жэгал Вон Ёныг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Улаанбаатар, Инчон хоёр хотын хурлын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж байгаа Инчон хотын Иргэдийн Хурлын хамт олонд талархал илэрхийллээ. Тэрээр “Улаанбаатар, Инчон хот 2007 оноос найрамдалт хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш салбар бүрт хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлсээр байна. Өнөөдрийн уулзалт цаашдын олон олон хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
-
2016 оны 11 сарын 03
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 298 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 6. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БГД-ийн нутаг Зүүн нарангийн 16-р гудамжинд N.Cube маркийн авто машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 62 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
-
2016 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нийслэлийн Засаг даргын 2016 аравдугаар сарын 14-ны өдрийн А/727 дугаар захирамжаар шинэчлэгдэн баталсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.
-
2016 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Японы Коосэн Үндэсний технологийн хүрээлэн Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буй талаараа нийслэлийн Засаг даргад дуулгаад, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав.
-
2016 оны 11 сарын 03
Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна.
-
2016 оны 11 сарын 03
Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан олимпийн наадмын медальтнуудын мөнгөн шагналыг өнөөдөр олгожээ.
Тэрээр жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг, Боксийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг олгосон байна.
Харин паралимпээс паурлифтингийн төрлөөр хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өглөө.
Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заасан байдаг юм.
-
2016 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2016 оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтад хүлээн авсан энэ төв нийслэлийн хүүхэд багачууд, оюутан залуус, иргэдэд гамшиг ослын үед хэрхэн өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.
-
2016 оны 11 сарын 03
Ц.Ням-Осор: “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн
-
2016 оны 11 сарын 03
Ирэх оноос нийслэл хот болон томоохон сууурин газруудад шатахууны чанарыг Евро-4 стандартад шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
-
2016 оны 11 сарын 03
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч энэ сарын эхний 10 хоногийн сүүлч болон хоёрдугаар 10 хоногт хүйтэрнэ.
Тодруулбал, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд говь, зүүн аймгуудын нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
-
2016 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын гамшгийн нөхцөл байдалтай танилцлаа.
-
2016 оны 11 сарын 03
Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Зулзагийн голд намаржиж буй тус багийн малчин Г.Батсүх нь “Хөшөөтэй толгой” хэмээх газарт малаа хариулж яваад палеонтологийн олдвор олсон тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 03
Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчдад Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн шагналыг олгодог билээ.
-
2016 оны 11 сарын 03
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн гүйцэтгэж байгаа билээ. Үүнд “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулаад байна. “Өвөр залаат” ХХК-ийн 23км болон “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа явж байга бөгөөд удахгүй ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэлээ. Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км замыг “Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулснаа Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүд улсын комиссын бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн гүйцэтгэж байгаа билээ. Үүнд “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулаад байна. “Өвөр залаат” ХХК-ийн 23км болон “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа явж байга бөгөөд удахгүй ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэлээ. Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км замыг “Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулснаа Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүд улсын комиссын бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө.
-
2016 оны 11 сарын 03
Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд цахилгаан тогоотой хоолонд түлэгджээ
-
2016 оны 11 сарын 03
Одоогоор 49 хувийг эзэмшигч талыг төлөөлөн ТУЗ-д ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Да.Ганболд сонгогдсон гэх мэдээлэл байгаа юм. Өнөөдөр”Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаархи мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 11:00 цагт өгөх юм байна.
-
2016 оны 11 сарын 03
Сүхбаатар аймгийн ИТХ Анхдугаар хуралдаанаа өчигдөр хийж, ИТХ-ын даргаар Д.Хосбаярыг сонгож, Ж.Батсуурийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэснээ Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болжээ. Өмнө нь тус аймагт ИТХ-ын сонгуулиар АН 16, МАН 16 суудал авч нэг тойрогт нөхөн сонгууль явуулах шүүхийн шийдвэр гараад байсан.
-
2016 оны 11 сарын 03
Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.