-
2016 оны 11 сарын 04
Өнгөрсөн сарын 25-нд танигдах аргагүй болтлоо шатсан эрэгтэй хүний цогцос, бичиг баримтыг дулааны шугамын орчмоос олдсон талаар мэдээлж байсан билээ. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь хоёрдугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон бөгөөд Д гэх иргэн байсан байна.
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 11 сарын 04
Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр 65-69 настай ахмадууд жил тус бүр хоёр удаа 50 мянга, 70-79 настнууд жилд хоёр удаа 80 мянга, 80-89 настай ахмадууд жилд хоёр удаа 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад жилд хоёр удаа 250 мянган төгрөг насны хишиг болгох өгөхөөр болоод байгаа. Энэ хүрээнд 121,905 ахмад настан хамрагдаж, 20 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн байна. Энэ талаар салбарын сайд Н.Номтойбаяр “Тэтгэврийн зээлийн хүүг шатлалтай бууруулъя гэж байгаа. 15,12, 9 хувьд хүргээд улмаар 50 хүртэл хувиар бууруулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдтай санал солилцсон. Тэтгэвэр авагч болон халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэд сонголтгүйгээр Хаан банк, Төрийн банкаар үйлчлүүлдэг. Энэ нь нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хүндрэл учруулдаг. Тухайн банк руугаа явах гэж зам зуур байгаа олон банкийг алгасч, цаг хугацаа, зардал мөнгө гаргадаг. Энэ байдлыг өөрчилж тэтгэвэр, халамжийн үйлчилгээ авч байгаа иргэд өөрсдөө банкаа сонгож үйлчлүүлдэг зарчмыг баримтлая гэж байгаа. Энэ хүрээнд яамны зүгээс холбогдох хүмүүст чиглэл өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдлээ танилцуулна. Ингэснээр арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж, хүү буурах, үйлчилгээ сайжрах зэрэг давуу талууд бий болно. ХНХЯ-ны зүгээс Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт оруулсан. Энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэгдэж байна. Шалгалтын дүнг арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мөн шалгалт хийсэн. Энэ долоо хоногт дуусч байгаа. Холбогдох мэдээллийг байнгын хороо, шаардлагатай бол УИХ-ын чуулганд танилцуулна.
Гадны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамрагдаж байсан, хамрагдахаар төлөвлөж байсан. Сургуулиуд амьдралд дээрээ байдаггүй. Тэгсэн хэр нь оюутны хувьсах зардал болох 560 мянган төгрөгийг авч байсан ноцтой зөрчлүүд гарсан.
-
2016 оны 11 сарын 04
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны энэ сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан оруулсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй батлагдлаа.
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Нийслэлийн 377 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрөөх нэг сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж нийт тэмцээнд орж байгаа оролцогчдод амжилт хүсч, баяр хүргэлээ. Спортын нөхөрсөг тэмцээний арга хэмжээнд хараа, сонсгол, тулах, хөдлөх эрхтэний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба нийт 14 багийн 140 гаруй иргэд спортын зургаан төрлөөр өрсөлдөж аврагуудаа тодруулах юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр “Цаашдаа нийслэлийн ойн өдрийн хүрээнд энэхүү арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж байх шийдвэр гарсан байгаа. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өчигдөрхөн байгуулагдаад анхныхаа хурлаа хийгээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигийн төлөө хамтран ажиллах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцаж зарим зүйлүүдийг шийдвэрлэсэн байгаа. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь тэдний олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний ач тусыг суртчилан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгон амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр ”Экспресс зам” ХХК шалгарсан билээ.
-
2016 оны 11 сарын 04
Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогт болон тус яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг саатуулжээ.
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.
-
2016 оны 11 сарын 04
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 303 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 11 сарын 04
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан 6,44км авто зам ашиглалтад орлоо.
-
2016 оны 11 сарын 04
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг.
-
2016 оны 11 сарын 04
Манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, шинэ шатанд хүрэхэд энэ уулзалт илүү нөлөөлөх байх гэж бодож байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хотын даргаар ажиллаж байгаагийн хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй, амгалан тайван амьдруулах тал дээр анхааран ажиллаж байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа болон бусад зүйлс дээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн хэллээ.
Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
-
2016 оны 11 сарын 04
Хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд сүүлийн үед байгуулсан баримт бичгүүд, тухайлбал харилцааны бүх салбарыг хамарсан “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Орос, Монгол, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал”, “Орос, Монгол, Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн заалтыг ажил хэрэг болгох явдал чухал ач холбогдолтойг хоёр тал тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 95 жилийн түүхтэй орчин цагийн Монгол-Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн хүрээнд сэргээн хөгжүүлэх, энэ зорилгоор яриа хэлэлцээг бүхий л түвшинд тогтмол хийж, санал солилцож байх, хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг хамтдаа тухай бүр нь шийдвэрлэж байх саналтай буйгаа илэрхийллээ.
-
2016 оны 11 сарын 04
Өнгөрсөн даваа гарагийн өглөө 59 настай Монгол эмэгтэй харийн нутагт мэсний шархтай нас барсан байдалтай олджээ.
-
2016 оны 11 сарын 04
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
-
2016 оны 11 сарын 04
Лондонд төвлөрдөг Легатум судалгааны хүрээлэн жил бүр гаргадаг Дэлхийн Хөгжлийн Индексийг (Prosperity Index) өнөөдөр 10 дахь жилдээ гаргаснаа зарлалаа.
-
2016 оны 11 сарын 04
Арваннэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
-
2016 оны 11 сарын 04
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд иргэд түүх, соёлын өвийг малтаж байна гэх дуудлага иржээ.
-
2016 оны 11 сарын 03
Хотын Ерөнхий менежер “Bazaltwool” группын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.
-
2016 оны 11 сарын 03
Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад ажлын 5 хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна.