-
2016 оны 11 сарын 08
Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9-28-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллаж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх.
Ажлын хэсгүүдийн ажиллах хуваарь
№
Ажлын хэсгүүд
Ажиллах аймаг, сум
Ажиллах хугацаа
1 Ажлын хэсэг-1 Зүүнхараа 2016.11.09-11.10
Дархан-Уул 2016.11.11-11.13
Сэлэнгэ 2016.11.14-11.16
Хөтөл 2016.11.17
Булган 2016.11.18-11.20
2 Ажлын хэсэг-2 Дундговь 2016.11.09-11.11
Цогтцэций 2016.11.12-11.13
Ханбогд 2016.11.14-11.15
Өмнөговь 2016.11.16-11.19
Өвөрхангай 2016.11.20-11.23
Хархорин 2016.11.23
3 Ажлын хэсэг-3 Баянхонгор 2016.11.14-11.16
Говь-Алтай 2016.11.18-11.21
Завхан 2016.11.23-11.25
Тосонцэнгэл сум 2016.11.27-11.28
4 Ажлын хэсэг-4 Архангай 2016.11.10-11.12
Хөвсгөл 2016.11.14-11.16
Орхон 2016.11.17-11.19
5 Ажлын хэсэг-5 Говьсүмбэр 2016.11.09-11.11
Дорноговь 2016.11.14-11.16
Замын-Үүд 2016.11.17-11.18
Төв 2016.11.19-11.21
6 Ажлын хэсэг-6 Хэнтий 2016.11.14-11.16
Дорнод 2016.11.18-11.21
Сүхбаатар 2016.11.22-25
7 Ажлын хэсэг-7 Ховд 2016.11.11-11.14
Баян-Өлгий 2016.11.16-11.18
Увс 2016.11.21-11.23
Холбогдох утас: Дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 70112465 дугаартай утаснаас лавлана уу.
-
2016 оны 11 сарын 08
Ойрын өдрүүдэд нийслэл хот болон хөдөө орон нутагт их хэмжээний цас орж, авто замуудад халтиргаа гулгаа ихээр үүсээд байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын орчимд замын нөхцөл байдал хүндэрч зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул тус чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа.
-
2016 оны 11 сарын 08
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Ц.Оюундарь нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах ажлыг олон нийтэд хүргэж, сурталчилгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа юм.
-
2016 оны 11 сарын 08
ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байдаг.
-
2016 оны 11 сарын 08
Азийн загварын агентлагийн санаачлагаар Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран 3 дахь жилдээ энэ сарын 5 ны бүтэн сайнд хүүхэд ЗС төв ордрнд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Тэмцээнд Улаанбаатар хотын ЕБС Их дээд сургуулын 16-19 насны охид хөвгүүд 3 н шатлалтай шалгаруулалтанд оролцож 5 хоногын сургалтанд хамрагдан бэлтгэгдэж нийт 19 охид хөвгүүд Гала тоглолтонд оролцож шагнагдлаа.
Тэргүүн гоо охиноор 4-р сургуулийн 11 ангын сурагч Хүслэн
Дэд байранд 48-р сургуулийн Тунгалагням
Авъяаслаг охин 2016 СУИС Бадмаа Лецей сургуулийн сурагч Эмүжин
Авъяаслаг жентелмэн 48-р сургуулийн сурагч Ц.Цэрэнжаргал
Оюунлаг охин 2016 МУИС ОУХ 1-р дамжаа Б.Нандинэрдэнэ
Оюунлаг жентелмэн 2016 84-р сургууль 12-р анги Итгэл
Өсөх ирээдүйтэй медал 2016 Батлан Хамгаалахийн Их Сургууль 2-р курс Алтанцэцэг
Өсөх ирээдүйтэй медал жентелмэн УББДС-9 р анги С.Чойжилсүрэн
Фото жентелмэн 2016 Н.Батсуурь 31-р сургууль 12-р анги
Фото модил охин 2016 33-р сургууль 12-р анги С.Пүрэвжаргал
Тус тус шалгарлаа
Өсвөр үеийн гоо сайхан, оюун ухаан бие бялдар УБ хотын соёл бусаддаа үлгэр дууриалалтай зөв иргэд охид хөвгүүдийг сургаж ирээдүйд бэлтгэхэд Азийн Загварын Агентлагын багш сурган хүмүүжүүлэгч томоохон ач холбогдол өгөн ажиллаж байна
Энэ арга хэмжээний хүрээнд эцэг эх анхааралтай хандаж баярлацгааж баяр хөөртэй нэгэн өдрийг үдлээ
Дэмжин цугласан ивээн тэтгэгчид туслаж дэмжисэн эцэг эхэд нь гүн талархал илэрхийлэе.
-
2016 оны 11 сарын 08
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажилалагаанд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
-
2016 оны 11 сарын 08
Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн.
-
2016 оны 11 сарын 08
Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад нийт 2.7 тн бодис цацаж, 167 автобусны буудал, 57 мянга 465 м2 явган хүний замын цасыг цэвэрлэжээ.
Түүнчлэн шөнийн 23 цагаас өглөөний 09 цаг хүртэл ковш, Зил -130, камаз, дреста, ачааны машин, бобкат зэрэг 29 техник, 133 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордоны хоёр тал, Сүхбаатар, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Бага Тойруу, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсан, Олимп, Их монголын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 10-р хорооллоос Чулуун овоо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нарны зам, Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалчдын гудамж, Тасганы овоо, Баянхошууны зэрэг замуудын замын нуухны цас, явган хүний замын цасыг тус тус цэвэрлэж, 33 рейсээр тээвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.Халтиргаа, гулгааг арилгах ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрчимтэй ажилласаар байна. Өчигдөр буюу 2016 оны 11 сарын 07-ны өдөр тус газрын Тохижилт үйлчилгээ, Ногоон байгууламж, Шуурхай үйлчилгээ, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн алба, Авто баазын нийт 553 ажилтан, 59 техниктэйгээр ажиллалаа. Ингэхдээ Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Сансрын тунель, Энхтайваны гүүр, Сонсголон, Нарны гүүр, Баянхошуу, хорооллын өгсүүр замуудад нийт 2.7 тн бодис цацаж, 167 автобусны буудал, 57 мянга 465 м2 явган хүний замын цасыг цэвэрлэжээ.
Түүнчлэн шөнийн 23 цагаас өглөөний 09 цаг хүртэл ковш, Зил -130, камаз, дреста, ачааны машин, бобкат зэрэг 29 техник, 133 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн гол замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордоны хоёр тал, Сүхбаатар, Их сургуулийн гудамж, Сөүлийн гудамж, Бага Тойруу, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар хүртэл, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсан, Олимп, Их монголын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 10-р хорооллоос Чулуун овоо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нарны зам, Үйлдвэрчний эвлэл, Хувьсгалчдын гудамж, Тасганы овоо, Баянхошууны зэрэг замуудын замын нуухны цас, явган хүний замын цасыг тус тус цэвэрлэж, 33 рейсээр тээвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 08
Маргаашаас буюу 11 дүгээр сарын 09, 10, 11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.
-
2016 оны 11 сарын 08
Сүүлийн үед хулгайн хэрэг ихсэж хувь албан байгууллага аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирч байгаа талаар Цагдаагийн газраас мэдээлсээр байна.
-
2016 оны 11 сарын 08
Монгол шуудан ТӨХК нь Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 суманд өөрийн барилга байшинтай, 130 автомашинтай, 1000 ажилчинтай. Мөн саяхан IPO гаргаж дансандаа бэлэн 6.1 тэрбум төгрөгтэй, жилдээ 10 тэрбум төгрөгийн борлуулалттай, ашигтай ажиллаж байгаа компани. Монгол шууданд таван тэрбум төгрөгийн марк байна. Марк гэдэг бол төгрөгтэй ижил хэмжээний өртөгтэй үнэт зүйл. Гэтэл Монгол шууданг хувьчилбал аймаг, сумдын багуудад шуудангийн үйлчилгээ хүрэхээ болино. Иймээс хувьчилсан ч ядаж шуудангийн 51 хувь нь төрд байх ёстой гэсэн байр суурьтай байна. Үлдсэн хувийг нь хувьчилж болно.
-
2016 оны 11 сарын 08
Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
-
2016 оны 11 сарын 08
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/709 дүгээр захирамж гарсны дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.
-
2016 оны 11 сарын 08
Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь ипотекийн зээл. Банкууд найман хувийн зээлийн материал хүлээн авч байгаа ч зээл олгохгүй байгаа юм. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан байна. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан аж. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон байна.
-
2016 оны 11 сарын 08
АТГ энэ сарын 1-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 452 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
-
2016 оны 11 сарын 08
Өвлийн улиралд иргэд угаарын хийгээр хордсны улмаас амь насаа алдах тохиолдол гардаг. Тэгвэл гурав хоногийн өмнө гэртээ унтаж байсан гурван хүүхэд угаартаж нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 11 сарын 08
Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Төрмандах, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч М.Мөнгөнбаръяа нар Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн офицер бүрэлдэхүүнтэй видео хурал хийлээ.
-
2016 оны 11 сарын 08
09:00 цагт: ”Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох нь” сэдэвт бүсийн семинар Засгийн газрын III байрны 401тоот хурлын танхимд болно.
10:00 цагт: Ахмад сэтгүүлч, судлаач Г.Гонгоржав өвөрмөц содон чулууны цуглуулгаа өнөөдөр дэлгэн үзүүлнэ. Түүний үзэсгэлэнгийн нээлт Үндэсний мүзейд болно. Утас: 99195447, 99296481
10:30 цагт: ”Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар ”Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хуралтай.
10:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ”Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар мэдээлнэ.
11:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан яруу найрагч Ц.Хулан зохиолыг нь бичиж, найруулагч Б.Баатарын дэглэж буй “Монгол ардын суут” баримтат драмын жүжгийн хэвлэлийн бага хурал Улсын хүүхэлдэйн театрт болно. Хэвлэлийн бага хуралд МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, найруулагч МУУГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Сэр-Од болон гол дүрийн жүжигчид оролцоно. Холбоо барих утас: 96637501
11:00 цагт: Хотын дарга С.Батболд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд (Хангарьд ордны 1-р давхарт) 325044 99931267
11:30 цагт: Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдээлэл хийнэ.
-
2016 оны 11 сарын 07
Дорноговь аймгийн хоёр сумын гурван голомтод хонины цэцэг өвчин гарч гурван айлын 60 гаруй малыг устгалд оруулж, одоогоор хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
-
2016 оны 11 сарын 07
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 624 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 474 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон.