-
2016 оны 11 сарын 10
2016 оны 11 дүгээр сарын 09-ний 20 цагаас 11 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 11,13 нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
-
2016 оны 11 сарын 09
Энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
-
2016 оны 11 сарын 09
Энэ сарын 14-нд сар урд урьдынхаасаа илүү том, тод харагдах юм байна. Учир нь сар дэлхийг тойрохдоо зууван замаар тойрдог. Сар дэлхийд хамгийн ойр цэгт тохиох тэргэл сарыг Super moon буюу хамгийн том тэргэл сар гэнэ.
-
2016 оны 11 сарын 09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.
-
2016 оны 11 сарын 09
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар зохион байгуулсан бөгөөд шинэ хуулиар сонгууль зохион байгуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарсан талаар мэдээлсэн юм.
-
2016 оны 11 сарын 09
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар 2017 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
-
2016 оны 11 сарын 09
Маргааш эхлэх хоёрдугаар улирлын хичээлийн эхний өдөр Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн сурагчид суухгүйгээр шийджээ. Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагчид хичээл хаялт зарлахаар болсон байна.
-
2016 оны 11 сарын 09
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажлын хөрөнгө батлагдаж, дээрх ажлыг 2 багцад хувааж гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.
Яармагийн гүүрнээс 240 дүгээр тулгуур хүртэлх ажлын гүйцэтгэгчээр ”ДМТМ трейд”ХХК, 241 дүгээр тулгуураас Баянзүрхийн товчоо хүртэлх ажлын гүйцэтгэгчээр ”Гэгээн цайдам” ХХК шалгарсан юм. Гэрэлтүүлгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 09
МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур өчигдөр Ц.Оюундарь захирлын эсрэг мэдэгдэл гарсан. Уг мэдэгдлийг МҮОНРТ-ийн ”Ажиллагсдын түр хороо”-ноос тус телевизийн Үндэсний зөвлөлд хандан гаргасан аж.
-
2016 оны 11 сарын 09
БСШУС-ын сайд “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” тушаал гаргасан билээ.
-
2016 оны 11 сарын 09
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд “Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр баталлаа.
-
2016 оны 11 сарын 09
Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр 322 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал: Чингэлтэй дүүрэгт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь амины T.Cresta маркийн Б жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан байна. Бас Сүхбаатар дүүрэгт T.Prius маркийн автомашины жолооч нь T.Allion маркийн Э жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхижээ. Мөн дүүрэгт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь T.Prius маркийн Ч жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан байна.
-
2016 оны 11 сарын 09
Орон нутгийн замд гулгаа үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй тул Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс энэ сарын 8-ны өдөр Өвөрхангай, Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замд зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийжээ.
-
2016 оны 11 сарын 09
Г.Уянга: Эрдэнэтийн асуудлаар Ерөнхийлөгч өөрийгөө илчилсэн
-
2016 оны 11 сарын 09
Төв цэвэрлэх байгууламж аюулын харанга дэлдээд тав зургаан жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өмхийгөө сэнгэнүүлсэн ч өрхөө татахчихгүйхан аваарын байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэсэн ч үе үеийн Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж байна хэмээн сүрийг үзүүлдэг боловч дорвитой үр дүнд хүрсэн нь үгүй. Өмхий Улаанбаатарыг утсан хэвээрээ л байна.
-
2016 оны 11 сарын 09
2016 оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийг инфографикаар харуулж байна.
-
2016 оны 11 сарын 09
2008 оноос Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажилласан Ч.Ганзоригийг дахин томилуулах талаар яриа гарсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болов.
-
2016 оны 11 сарын 09
Үндсэн хуулийн цэцийн есдүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.
-
2016 оны 11 сарын 09
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс анхан шатны эмнэлэг төлбөр, хураамж авсан асуудлыг судалж, нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.
-
2016 оны 11 сарын 09
УИХ-ын гишүүн асан Г.Уянга ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ.