-
2016 оны 11 сарын 14
“Уулсдөл” ХХК ариун цэврийн шаардлага хангаагүй газар биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр “Баян Алтай барагшун” гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.
-
2016 оны 11 сарын 14
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ
-
2016 оны 11 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын драмын эрдмийн театрыг 85 жилийн ойг нь тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагналаа.
-
2016 оны 11 сарын 14
Өчигдөр их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Автозам, замын байгууламжийг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан билээ.
-
2016 оны 11 сарын 14
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 641 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 505 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 11 сарын 14
Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхлээд байна.
-
2016 оны 11 сарын 14
Тодруулбал, Дүнжингарав” худалдааны төвийн зүүн замд Hyundai Sonata-6 автомашины жолооч М нь замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч хоёр хүүхэд гэмтсэн байна. Тиймээс жолоо ч нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсан юм.
-
2016 оны 11 сарын 14
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуургатай байхыг анхааруулж байна.
-
2016 оны 11 сарын 14
Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа.
-
2016 оны 11 сарын 14
БНХАУ-ын Бээжин хотын Төмөр замын хэрэг эрхлэх газар, тус улсын Хэбэй мужийн гармын групп компанитай хамтран
-
2016 оны 11 сарын 14
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 61 дэх хуралдааны 2006 оны 12 дугаар сарын 20-ний 61/225 тогтоолоор ”Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг.
-
2016 оны 11 сарын 14
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрийн ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймаг дахь ажлаа өнөөдөр эхлүүллээ.
-
2016 оны 11 сарын 14
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд гарчээ.
-
2016 оны 11 сарын 14
мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цаг хүртэл
-
2016 оны 11 сарын 13
Манай улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд нэгдүгээр байрт жагсдаг бол араас нь уушгины хорт хавдар эзлэх болжээ.
-
2016 оны 11 сарын 12
Таны зан аашинд дараах хүнсүүд сайнаар нөлөөлдөг байна.
Хар шоколад
Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.
Салмон
Салмон болон самар. Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг.
Бууцай
Бууцай нь В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Энэ нь мөн антиоксидант шинж чанартай тул таны тархины эсүүдийг хамгаална.
Тахианы мах
Энэ нь B12 витаминаар баялаг. Сайхан мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгоно.
Авокадо
Авокадо нь серотонин агуулдаг. Энэ нь идэхэд сайхан мэдрэмж төрүүдэг төдийгүй таны арьс, үс, хумсанд маш сайнаар нөлөөлнө.
Ногоон цай
Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. иймээс таныг амар тайван байхад ногоон цай тусална.
Йогурт
Дархлааны системийг дэмжиж зан аашийг ч тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг.
Гүзээлзгэнэ болон бөөрөлзгөнө
Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө жимсүүд нь антиоксидант чанартай. Эдгээрийн эрдэс бодисууд нь депресс болон стрессийг бууруулахад тусална.
-
2016 оны 11 сарын 12
Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
-
2016 оны 11 сарын 12
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5% нь томуу, томуу төст өвчтэй байжээ.
Хүйтэн сэрүүний улирал болж өвчлөл ихсэх, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх, хүний биеийн эсэргүүцэл сулрах нь “Амьсгалын замын халдвар” хүнээс хүнд хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг тул та болон таны гэр бүлийг өвчлөхөөс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.
Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 75.9%нь хүүхдүүд эзэлж, эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7%-р нэмэгдсэн буюу 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал БЗНЭ 43.8%, Багануур ЭМТ-д 41.2%-р тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр байна.
Түүнчлэн иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлага гарч байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн газар
-
2016 оны 11 сарын 12
13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 14-нд Алтайн уулсаар,15, 16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
-
2016 оны 11 сарын 12
Богд хааны ордон музей байгуулагдсаныхаа 90 жилийн ойд зориулж “Богд хааны ордон музей-Бидний бахархал” нэртэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тэрбээр Богд хаан, Дондогдулам хатан, Гэнэнпил хатан, Богд хааны шадрууд, Богд хааны өргөмөл хүүхдүүд, Богд хааны ордон, цуглуулган зүйлс, Богд хааны амьдралын хэв маяг, ордныхны үйл ажиллагаа, музейн түүх, үзмэрийн тухай ховор сонин баримт, шинэ мэдээллийг хүргэх юм.
Мөн Богд хааны ордон музейн дэмжигчдийн клуб байгуулахаар зорьж буй бөгөөд үндэсний соёл урлагт хайртай хүн бүрийн өмнө нээлттэй юм.