-
2016 оны 11 сарын 17
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг. 11 дүгээр сарын 17-ны өдрөөс нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Тодруулбал тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол “Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван ачааны машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван ачааны машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлээд байна.
Мөн хариуцсан зам талбайн цэвэрлэгээг 440 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх бөгөөд цас орсон даруйд явган хүний замын цасыг нэн түрүүнд цэвэрлэж, хэвийн болгох арга хэмжээг авч ажилласаар байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 17
Шангри Ла зочид буудал
09.00 цагт: ”Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” болно. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно. Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-аас төлөөлөгч оролцож илтгэл тавина. Утас: 99938477
Төрийн ордон
10.00 цагт: Оюутны эрхийг хамгаалах дэлхийн өдрийн хүрээнд ”Оюутан оюутнаа дэмжих уулзалт”-ыг зохион байгуулна. Утас: 99819788
Гадаад харилцааны яам
11.00 цагт: Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрд “Great” төслийн ололт амжилт болон туршлагын талаар хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, санал солилцоно. Хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Утас: 99028994
Хэвлэлийн Хүрээлэн
11.00 цагт: Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.
Замын цагдаагийн газар
11.00 цагт: Замын цагдаагийн газрын өмнөх талбай дээр ”Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсон иргэд”-ийн дуу хоолойг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.
МҮХАҮТ
11.40 цагт: “Цагаандалай сан”-гийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Утас: 99086975
Улаанбаатар чуулгын байр
16.00 цагт: ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг болно. Утас: 99023731
-
2016 оны 11 сарын 17
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
-
2016 оны 11 сарын 16
Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын III долоо хоногийн өргөн хэрэглээний барааны үнийн танилцуулгыг гаргажээ.
Танилцуулгыг гаргахдаа Нийслэлийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд тулгуурласан байна.
Ажиглалтаар өмнөх долоо хоногоос 34 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3940 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0 хувиар буюу 110 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 55 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байв.
-
2016 оны 11 сарын 16
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөе.
Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь
- Даатгалтай
- Нэгдсэн хяналттай /GPS/
- Аюулгүй байдлыг бүрэн хангасан
- Бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчилж байна.
-
2016 оны 11 сарын 16
Нийслэлийн онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын цаг агаарын байдлын тойм, нийт нутгийн хүйтний улирлын урьдчилсан төлөвийн талаар танилцуулав. ЦУОШГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Оюунжаргал “Энэ сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул зам даваанд тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байна. Маргааш буюу 17-нд баруун ба төвийн нутгаар, 18-20-нд ихэнх нутгаар, ирэх 7 хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр цас орж, говь тал хээрийн нутгаар 16-18 м/с, зарим газраар 24 м/с хүрч хүчтэй салхилж, цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа үүсч зам тээвэрт нэлээд хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэй байна. 18-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа 20-д гартал бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Дархадын хотгороор -42..-47, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -35...-40 градус хүрч хүйтэрч мал бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулааны шугам сүлжээнд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна” гэлээ. Мөн тэрбээр “Хэвлэл мэдээллээр сүүлийн 10 жилд болоогүй хүйтэн болох гэж байна гэсэн ташаа мэдээлэл явж байна. Энэ жилийн 11 дүгээр сар нь өмнөх жилүүдийн 11 дүгээр саруудаас хүйтэн болох нь гэдгийг буруугаар ойлгож тайлбарлаад байна” гэж тодотголоо.
Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод ойр ойрхон их хэмжээний цас орсонтой холбогдуулан зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хүйтний улирал эхэлсэнээс хойш Улаанбаатарын нутаг дэвсгэрт их, бага хэмжээний цас ороод байна. Хот тохижилтын газар нийслэлийн 6 дүүргийн 116 гудамжны 337.5 км авто зам буюу нийт 4936554 мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байна. Дүүргүүдийн Тохижилт, цэвэрлэгээний компаниуд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, замын байгууламжийн цас, мөс хальтиргаа гулгааг арилгаж байгаа. Цаашид Цаг уур орчны шинжилгээний газраас 2016-2017 оны өвөл олон жилийн дунджаас хүйтэрч, цас ихээр орох тухай мэдээлж байна. Иймд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн цас хайлуулах бодис, давсны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн иргэдийг хальтиргаа гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-нууд орчныхоо 50м газрын цас, мөс хальтиргаа гулгааг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан ажиллах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй байгаа тул байнгын бэлэн байдалд байж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо. Улаанбаатар хотод үүссэн гудамж замын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, түүнээс үүдэлтэй автозамын түгжрэлийг бууруулах, цаг агаарын хүйтрэлтэй холбоотойгоор цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжуудын бэлтгэл ажлыг дахин шалгах, онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар дадлага, сургууль зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Мөн нийслэлээс орон нутаг руу зорих авто замуудыг цасанд хаагдахаас сэргийлэх чиглэлээр онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах, дүүргүүдийн шинээр томилогдсон Засаг дарга нар үйл ажиллагаагаа жигдрүүлж, цаг агаарын хүндрэл үүссэн үед нэгдсэн удирдлагаар хангах, дүүргийн төсвөөс цас хайлуулах бодис нөөцлөхийг даалгалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 16
Улс хоорондын илгээмжийн гаалийн газрын ”Ди Эч Эйл” дэх хяналтын бүс ”Төв шуудан” дахь гаалийн хяналтын бүсэд шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэлт хийж байгаа эсэхийг шалгаж эхэлжээ.
-
2016 оны 11 сарын 16
Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний есөн сарын байдлаар жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар буурч, гурван их наяд 746.8 тэрбум төгрөг болсон гэж мэдээллээ.
Сүүлийн зургаан сарын хугацаанд валютын ханшийн өсөлт огцом эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниудын хувьд тулгамдсан асуудал болжээ.
Хамгийн их борлуулалтай ашигтай наймаа бол жижиглэнгийн худалдаа гэж аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүс үздэг.
Оны эхний гурван улирлын дүнгээр жижиглэн худалдааны борлуулалт 2012 онд өмнөх оноосоо хоёр дахин өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Үүнээс хойш жижиглэн худалдааны борлуулалт өсөлтөө тогтмол хадгалж байсан ч энэ онд ийнхүү буурлаа.
Улсын хэмжээнд оны эхний есөн сард 69.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 38.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт хамаар
-
2016 оны 11 сарын 16
Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал өчигдөр болжээ.
-
2016 оны 11 сарын 16
Улаанбаатар хотын цагдаагийн газрын түүхт 90 жилийн ой тохиож байна.
-
2016 оны 11 сарын 16
Өчигдөр нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын 398 дуудлага бүртгэгджээ. Автобусны жолооч хүн мөргөж, гэмтээсэн хоёр ч осол гарсан байна. Т
-
2016 оны 11 сарын 16
Сүүлийн өдрүүдэд Увс аймагт цас их хэмжээгээр орж, зам тээврийн осол аваар ихээр гарах болжээ.
-
2016 оны 11 сарын 16
Үргэлжлэн орсон цасны улмаас энэ сарын 1-нээс эхэлж зам, даваа гүвээнд шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл гаргаад байна.
-
2016 оны 11 сарын 16
Зүүн аймгуудаас хятадууд хадлан бэлтгэж өдөрт хэдэн зуун тонн өвс боомтоор гаргадаг гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болсон.
-
2016 оны 11 сарын 16
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор олон ажил зохион байгуулж байна.
-
2016 оны 11 сарын 16
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх хэлтсээс нийслэл хотын гудамж талбайд наагдсан “Саун, массаж, спа” гэх зарын дагуух үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
-
2016 оны 11 сарын 16
Өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэж мансуурах тохиолдолд нэмэгдэж буй талаар сүүлийн үед эмч мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр хоёр хүүхэд газ үнэрлэж мансуурсан хэрэг гарчээ.
-
2016 оны 11 сарын 16
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэггэй тэмцэх хэлтсийн алба хаагчид манай улсын нэгэн арилжааны банкны интернэт банк ашигладаг хэрэглэгчдийн дансанд нэвтэрч, мөнгийг нь хууль бусаар шилжүүлж авсан хэргийг илрүүлжээ.
-
2016 оны 11 сарын 16
11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
-
2016 оны 11 сарын 16
Өнгөрсөн оны эхээр гурван хүүхдийнхээ эцгийг өмнө нь ял эдэлж байсан хоёр нөхөрт мөнгө өгч, захиалгаар хөнөөлгөхийг завдсан гэх эмэгтэйн талаарх мэдээлэл нэг хэсэгтээ л цахим ертөнцөд түгж, олон нийтийг цочирдуулсан билээ.