-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулах гэж байна.
-
2016 оны 11 сарын 17
Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөн боллоо.
-
2016 оны 11 сарын 17
Ц.Цогтбаяр зулын гол болж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэв
-
2016 оны 11 сарын 17
-Амин дэмийн ундарга “Шар доктор”-ыг хэрэглэе-
Энэ сарын 17-25-ны өдрүүдэд цочир хүйтрэх төлөвтэй байгаа. Энэ цаг үед эрүүл мэндээ хамгаалах, дархлаагаа сайжруулахын тулд байгалийн органик жимсийг хэрэглэх шаардлагатай талаар эмч нар зөвлөж байна. Эдгээрийн нэг нь чацаргана жимс гэж тэд онцоллоо. Чацаргана жимсэнд C, A, K, E, B зэрэг амин дэмүүдээс гадна алимны хүчил, каротины тос, төмөр, кали гэх мэт олон бичил элементүүд агуулагддагбайна. Харин шар доктор нь энэхүү амин дэмүүдийг бүгдийг нь агуулдагаараа онцлог аж.
АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаа
АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаа
“Хүний биед чацарганад агуулагдах амин дэм дутагдснаар бие махбодийн хөгшрөлт, цусны эргэлтийн удаашрал, судасны хатуурал, дархлаа сулрах, өсөлт хөгжилт, арьсны нөхөн төлжилт удаашрах зэрэг өвчин эмгэг үүсдэг. Тиймээс хүйтний эрч чангарч байгаа энэ цаг үед “Шар доктор” байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэж эрүүл мэнддээ анхаараарай” хэмээн АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаа зөвлөлөө.
Нэмж хэлэхэд чацарганы тос, чацаргана нь зүрх судасны өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхжүүлэлт, ходоодны болон бусад шархыг анагаах, цацраг идэвхит туяа, химийн хордолт, биеийн чалх буурах зэрэг гуч гаруй төрлийн өвчнийг анагаах чадалтай жимс юм. Тиймээс хүйтний улиралд дархлааг сайжруулж, ханиад томуунаас сэргийлж, элдэв өвчнөөс анагаах увидастай, амин дэмийн ундарга “Шар доктор”-ыг хэрэглэцгээе.
-
2016 оны 11 сарын 17
Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22-р галт тэрэгний 143 дугаартай тээшийн галт тэргэнд Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтын явцад тээшийн галт тэрэгний агааржуулалтын хоолой, ажлын өрөөний дээд тал, тээшийн заалны хаалганы дээд тал, нүүрсний саван дотор 109.5 кг зээрийн эвэр, 18 кг байгалийн чулууг нуусан байсныг илрүүлжээ. Дээрх зүйлсийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хууль хяналтын байгууллагатай хамтран илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа. Тэрээр Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод байгуулагдах гэж байгаад баяртай байгаагаа хэлээд Польш Улсын тусгаар тогтнолын өдрийн баярын мэндийг хүргэлээ.
-
2016 оны 11 сарын 17
Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхоны 105 дугаар байр 6 давхарт айлаас утаа гараад байна гэх дуудлага өчигдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нар хоёр давхрын тагтан дээрээс унаж бэртэх эрсдэлтэй байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварсан байна.
-
2016 оны 11 сарын 17
“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас зохион байгуулан тэмдэглэдэг. Энэ жил Монгол улсад 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11.00 цагт 3 дахь жилдээ зохион байгуулан явуулна.
Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар нэгдсэн.
Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна
Манай улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.
Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна.
Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.
Он тус бүрээр үзүүлбэл:
Хүүхэд хохирогч болсоор...
Зөвхөн 2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1081 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс 48 хүүхэд нас барсан нь нийт нас барсан хүний 2%-ийг, 199 хүүхэд гэмтсэн нь нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд, нийслэлд явган зорчигч хэлбэрээр, орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна.
Явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд уг өдрийг тэмдэглэн явуулах гэж байгааг иргэд, олон нийтэд хүргэх, зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах, таниулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн том оврын автобусуудын урд талд банер хадаж хотын хөдөлгөөнд оролцуулах, кинотеатруудаар кино эхлэхийн өмнө осол хэргээс урьдчилан сэргийлэх утгатай шторк, сэрэмжлүүлгийг дэлгэцээр үзүүлэх, ноцтой осол, хэргийг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гаргах, шторк сэрэмжлүүлгийг LED дэлгэцээр гаргах, зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэн Гандантэгчинлэн хийдийн лам нараар ном уншуулах, зул өргөх, хохирсон иргэдийн төлөөлөл, ослын үр дагаврыг арилгахад хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, “Автомашины цуваа” явуулах, “Хэвлэлийн хурал” хийж иргэд олон нийтэд мэдээлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг хүн бүр алхам тутамдаа мөрдөж хэрэгжүүлэн, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалцгаая.
Замын цагдаагийн газар
-
2016 оны 11 сарын 17
Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан багийн “Бэлх” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр малчин айлын 13 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ.
-
2016 оны 11 сарын 17
Дээрхийн гэгээнтэн 14-р далай лам маргааш манай улсад ирэхээр болжээ.
-
2016 оны 11 сарын 17
Жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц нь гэрийн хаягаар хүргэж өгөх үйлчилгээг энэ сарын 1-нээс эхлүүлжээ.
-
2016 оны 11 сарын 17
Өнөөдөр ”Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.
Энэ өдрийн хүрээнд Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан хамтран 1000 оюутны чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг Монгол Улсад сурч буй гадаад оюутан, гадаад улсад сурч буй дотоодын оюутан болон гадаад улсад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлхээр зорьж буй оюутнуудад чиглэн боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх, өнөөгийн боловсролын тогтолцоог таниулах, нийгэмд оюутнуудын дунд тулгамдаад байгаа асуудлыг хөндөн тэдэнд ойлгуулах зорилгоор зохион байгуулж байгаа. Мөн төр-оюутан хоёрын харилцаа холбоог сайжруулан тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсож, нийгэмд хүргэх, уулзалт хэлэлцүүлэгээс гарч буй санал санаачлагыг төр, олон улсын түвшинд хүргэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Төрийн ордны их танхимд:
• 07:30 - 08:00 Төрийн ордон руу орох бүртгэл явагдана (мандат олгоно)
• 08:00 - 08:15 Нээлтийн үйл ажиллагаа
• 08:15 - 09:00 ”Улсын хөгжилд - Оюутны хувь нэмэр” ерөнхийлөгчийн илтгэл
• 09:00 - 09:45 ”Монгол - Герман хоёр улсын боловсролын тогтолцоо, хоорондын ялгаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” илтгэл
• 09:45 - 10:00 Мэндчилгээ
• 10:00 - 11:00 Илтгэл
• 11:00 - 11:30 Бага үдийн завсарлага
• 11:30 - 12:20 Салбар хэлэлцүүлэг - Оюутанд тулгамдаж буй асуудлаар
• 12:20 - 12:50 Нээлттэй хэлэлцүүлэг - Боловсролын салбарынхан
• 12:50 - 13:00 Дурсгалын зураг татуулна
-
2016 оны 11 сарын 17
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадоржийн бүрэн эрхийн хугацаа дууссан байжээ.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.
-
2016 оны 11 сарын 17
Жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гарагт өрнөдийн хэд хэдэн оронд Тамхинаастатгалзах олон улсын өдрийг (No Smoking Day) тэмдэглэдэг юм. Энэ өдрийг Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс (American Cancer Society) 1977 ондбий болгожээ.
-
2016 оны 11 сарын 17
Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон бол томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 27 жилийн ойн өдрийг угтан олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ойн ажлын хүрээнд:
1. “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалт-2016 оны 11 сарын 16-17-нд
Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хууль, Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулиудын талаар мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэх, түгээх зорилгоор “ХҮҮХДИЙН ЭРХ, ОРОЛЦОО, ҮҮРЭГ” чадваржуулах сургалтыг 2016 оны 11 сарын 16, 17-нд Нийслэлийн иргэний танхимд 12:00 цагаас зохион байгууллаа. Уг сургалтанд Нийслэлийн 9 дүүргээс төлөөлж нийтдээ 200 хүүхэд хамрагдлаа. Уг сургалтын үйл ажиллагааг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Японы хүүхдийг ивээх сан, Гүүднэйборс ОУБ хамтран зохион байгууллаа.
2. “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөг. 11-р сарын 18-нд
Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийн эрх, хамгаалал” нээлттэй хаалганы өдөрлөгийг 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар өөрийн байран дээрээ 2016 оны 11-р сарын 18-нд тус тус зохион байгуулах гэж байна.
№ Үйл ажиллагаа Хаана, хэзээ
Хамрах хүрээ
1 “Охид манлайлсан ээлтэй орчин” өдөрлөг Улаанбаатар чуулга үзэсгэлэнгийн танхимд
2016.11.18 өдрийн
10:00-13:00 цагт Нийслэлийн сургуулийн нийгмийн ажилтан
2 Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах “Центавр” ур чадварын тэмцээн Нийслэлийн Иргэний танхимд 2016.11.18
10:00-13:00 цагт 152 хорооны хамтарсан баг
3 Гэр бүлтэй ажиллах арга зүйн сургалт НХГБХГ-ын 109 тоотод
2016.11.18 өдрийн
10-13 цагт Сонгинохайрхан дүүргийн хэсгийн ахлагч
4 Хууль, эрх зүйн зөвлөгөө НХГБХГ-ын 107 тоотод
2016.11.18 өдрийн
08:30-17:30 Иргэд, гэр бүл
5 Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй ажлын талаар иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх НХГБХГ-ын 107,109, 111 тоотод
2016.11.18 өдрийн
08:30-17:30 Иргэд, гэр бүл
Дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй ажлын талаараа иргэдэд мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч ажилалаа. Үүнд: Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн тухай, Гэр бүлийн боловсролын асуудал, Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, гэр бүл саллтаас урьдчилан сэргийлэх арга зам, Хүүхэд хамгаалал, хамтарсан баг, Гэр бүл салалтын дараа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах, Хүүхэд хүмүүжлийн асуудлаар, Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох програмын тухай, Хүүхдийн утас 108 дуудлагын хариу үйлчилгээний тухай, Эцэг эхэд хүүхэдтэй хэрхэн зөв харилцах тухай, Хүүхдийг зодож шийтгэхгүй байх, зодож шийтгэхийн хор уршиг зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 17
Автомашины улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 13 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй дээрх аж ахуй нэгж стандартаа баримталдаггүй учраас үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 17
Сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын өсөлт огцом эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниуд болоод хувиараа жижиглэн худалдаа эрхлэгчдэд тулгамдсан асуудал болж хувирав.