Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан багийн “Бэлх” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр малчин айлын 13 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ.
Улмаар өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборторид шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь батлагдсан байна.
Үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар өвчний голомтот газар болоод сумын хэмжээнд хөл хорио тогтоожээ.