-
2016 оны 11 сарын 18
Баянзүрх дүүргийн 26-р хороо “Sunrise” хотхонд оршин суугч иргэн Б.М-ийн гэрээс 45 сая төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын цагаан хаш хөөрөг хулгайд алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 11 сарын 18
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр 20.30 цагт Улаанбаатар хотод ирнэ.
-
2016 оны 11 сарын 18
Уур амьсгалын тойм
Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг\1 дүгээр зураг\. Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байсан бөгөөд 2000 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.
Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог\2 дугаар зураг\ боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар дунджаас бага цас оржээ.
Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг.
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна/3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй /4 дүгээр зураг/
Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн эцсээр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна /3 дугаар зураг/.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 7-12 градус бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.
Энэ сард Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Булганы ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна/3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэнтийн уулсаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 5-10 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус дулаан, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна.
Энэ сард Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орно.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн дунд эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд Дундговь, Говьсүмбэрийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна/3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/4 дүгээр зураг/
Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН
НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн хойд болон төвийн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас нутгийн ихэнх хэсгээр дунджийн орчим, баруун болон төвийн нутгийн зарим газраар дунджаас ахиу, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас бага орох төлөвтай байна.
10 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цас орж, ихэнх нутагт 0-5 см, уулархаг нутгаар 11-15 см, зарим газартаа 23 см хүртэл зузаан цастай болсон байна.
Цаашид 11 дүгээр сард ихэнх нутгаар цас ахиу орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байхаар байгаа нь цасан бүрхүүл тогтож, мөстөж хатууран малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд таагүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
-
2016 оны 11 сарын 18
Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэжилж байна. Эрхэм зорчигч та замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Өнөөдөр өглөө 07:30-09:00 цагийн хооронд Улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 25 АЗЗА байгууллагаас замын мэдээ ирүүлсэн бөгөөд Эрдэнэсант АЗЗА, Хархорин АЗЗА, Багануур АЗЗА ,Хөвсгөл АЗЗА-уудын хариуцдаг замуудад халтиргаа гулгаатай байгаа тул зорчих хэсгийн цасыг хусах болон өгсүүр уруу хэсгүүдэд цас мөс хайлуулдаг бодис цацаж шаардлагатай арга хэмжээ авч байгаа аж.
Мөн орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд Автоээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн автобусаар үйлчлүүлэхийг хүсье.
-
2016 оны 11 сарын 18
Айлын гэр шатсан дуудлагууд сүүлийн үед ихээр ирэх болжээ.
Тодруулбал, БГД-ийн 23-р хорооны “Зүүн Ард-Аюушийн ... тоотод гэр шатаад байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 16-нд авч шалгахад, тус тоотод суух 58 настай эрэгтэй Б-гийн 5 ханатай монгол гэр шатсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн БГД-ийн 5-р хороо “Тэмүүлэл” хотхоны ... тоотод гал гараад айл шатаад байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 16-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад 28 настай иргэн Н-ийн 2 өрөө орон сууцанд гал гарч унталгын өрөө, эд зүйлийн хамт шатсан байжээ. Хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
-
2016 оны 11 сарын 18
Ховд аймгийн Алтай, Үенч Булган сумдад их хэмжээний цас орсноос болж өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Иймээс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа дээрх сумдад үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зудын байдлыг тогтоох ажлын хэсэг томиллоо.
Мөн малчид ард иргэдэд төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, малчдыг нүүлгэн шилжүүлэхэд зориулан Зэвсэгт хүчний123-р анги, Хилийн цэргийн 0130-р ангиас цас туулах өндөр чадвартай автомашинийг ажиллуулах шийдвэр гаргав. Одоогийн байдлаар Булган суманд 35-80 см цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан учраас сумын онцгой комиссийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.
Алтай, Үенч суманд мөн 40-60 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтсон мэдээлэл байгаа. Дээрх сумдын мал аж ахуйн багуудын хувьд сумаасаа алслагдсан,малчид нь уулархаг нутгаар өвөлждөг учраас зам даваа хаагдаж, малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэл учирч, хүний амь нас эрсдэх, мал хорогдох болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай мэдээг орон нутгаас ирүүлсээр байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллээс үзэхэд цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэх мэдээлэлтэй байна. Мөн 11 дүгээр сард олон жилийн дунджаас их цас унах төлөв байгаа юм. Иймээс аймгийн оцгой комиссийн хуралдаанаар учирч болзошгүй бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар, Алтай, Үенч, Булган сумдад үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, ийнхүү зохих шийдвэр гаргалаа.
-
2016 оны 11 сарын 18
Залуучуудын хөгжилд бидний оролцоо хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх аж. Мөн залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжих зорилготой аж. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Засаг дарга ирэх дөрвөн жилд залуучуудын хөгжил, боловсрол, нийгмийн идэвх оролцоог дэмжин ажиллана. Аз жаргалтай Улаанбаатарыг цогцлооход залуус та бүхний оролцоо, санал санаачлага чухал үүрэг гүйцэтгэх юм. Засгийн газраас залуучуудын хөгжлийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулахдаа иргэдээс санал авч байгаа юм. Энэ тал дээр хотын зүгээс хамтран ажиллаж байна” гэлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Залуучуудын хөгжлийн талаар тулгамдсан асуудал, нийгмийн харилцаанд оролцох оролцоог дэмжих, Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн үйлчилгээний хэрэгцээ зэргийг тус тус тодорхойлоход оршиж байгаа. Мөн оролцогч залуучуудаас гарсан саналуудыг холбогдох Төрийн байгууллагад зохих журмын дагуу хүргүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөлд санал оруулна гэж нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 18
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
17-ноос 18-нд шилжих шөнө Завханы зүүн, Архангай, Булган,Төв, Хэнтийн өмнөд,Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангайн зүүн, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч тул зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
19, 20-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
-
2016 оны 11 сарын 18
“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг.
Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэсэн байна.
Манай улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 13-17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд уг өдрийг тэмдэглэн явуулах ажлын хүрээнд иргэд, олон нийтэд хүргэх, зам тээврийн ослын хор хохирлыг ойлгуулах, таниулах зорилгоор зам тээврийн осолд өртсөн автомашинууд болон түргэн тусламж, буяны автомашин, онцгой байдлын автомашинууд оролцсон цувааг хотын төв замаар цуваа явууллаа.
Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна. Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 18
... Богдыг тодруулах явдлыг би хувь хүнийхээ хувьд эсэргүүцэж байна, харамсаж байна. Би Монгол хүн. Монгол орноо гэсэн сэтгэл зүрхтэй. Над шиг маш олон хүн байгаа гэдэгт итгэж байна. Манай хоёр хөрш Далай ламыг манайд айлчлахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...
-
2016 оны 11 сарын 18
Төлбөр авах байнгын цэг ашиглалтад орлоо
-
2016 оны 11 сарын 18
УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дэмжлэгээр алсын сонсголтой хүлээн авагчийг байрлуулж ашиглалтад орууллаа
-
2016 оны 11 сарын 17
Цагдаагийн газраас ”Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн түвшин тогтоох” судалгааг гаргажээ. Тодруулбал, Орхон аймагт гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оноос 40 хувиар өссөн байна.
-
2016 оны 11 сарын 17
Хүйтний эрч чангарч, улсын хэмжээнд томуугийн вирусын шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна.
-
2016 оны 11 сарын 17
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангай, аймгийн зүүн, Булган, Сүхбаатар аймгийн өмнөд, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;
Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.
Хэрэв та төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авна уу.
Онцгой байдлын ерөнхий газар
-
2016 оны 11 сарын 17
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нийтээр тэмдэглэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналтайгаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийн УИХ-аар баталсан нөхцөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласны өдөр болгон тэмдэглэх юм.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши, Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандес Ломмен болон бусад салбар хариуцсан захирлуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт байрлах Грейс төвийн 2 давхарт эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй газарт шалгалт хийжээ.
-
2016 оны 11 сарын 17
Түлэгдсэн гэр бүлийнхэний өмнөөс хуурамч данс нээж, мөнгө луйвардаж байгаа гэх мэдээлэл өнөөдөр цахим ертөнцөд газар авлаа.
-
2016 оны 11 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа.