-
2016 оны 11 сарын 11
Мунзуй хочит Нямдоржийг бусдын гарт амиа алдсан гэх мэдээлэл өчигдөр гарсан билээ.
-
2016 оны 11 сарын 11
Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно.
-
2016 оны 11 сарын 11
Нийслэлийн Газрын албанаас дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 11 сарын 10
Хугацаа нь дууссан “Биг ланч” бэлэн гоймон дээр хуурамч хугацаа бичиж худалдаалжээ.
Тодруулбал, ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Биг ланч” нэртэй, аягатай бэлэн гоймонгийн хадгалах хугацааг будаг шингэлэгч бодисоор хусаж арилгаад, дээр нь өөр стикер нааж, савны ёроол хэсэгт хуурамч он сар тавьж худалдан борлуулж байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн байна.
Тухайн зөрчилтэй холбогдуулан зөрчил гаргасан ААН-д 5 сая 760 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон аж. Мөн Аж Үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан татан авалтын журмын дагуу 584 ширхэг гоймонг зах зээлээс татаж, нийт агуулахад байсан 2,292 ширхэг гоймонг хурааж, улсын байцаагчийн актаар устгах комисст шилжүүлэн өгчээ.
-
2016 оны 11 сарын 10
Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм.
Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан татвар, төлбөрөө бүрэн төлөхийг сануулж байна гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.
Д/д Байршил Цагийн хуваарь
1 БГД, БЗД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
2 БГД оношилгооны төв Хөсөг трейд ХХК-ийн байранд Өдөр бүр : 08.30 – 20.30
3 СХД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
4 БЗД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
5 АХЦТөв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
6 АТҮТ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
7 АТҮТ /таван ган/ Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
8 ТҮНТ Дүнжингарав Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
9 ТҮНТ Мишээл төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
10 ТҮНТ Драгон төв Даваа-Баасан : 08.30-17.30
Бямба, ням : Амарна
-
2016 оны 11 сарын 10
Өнөөдөр өглөөний 11:00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Хилийн цэргээс баруун тийш 50 метрийн зайд замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota “Mark II” маркийн автомашин шатжээ.
Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын албаны шуурхайн удирдлагын төвд 11:08 цагийн үед ирсэн бөгөөд гал унтраах анги очиход замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар хор цацан галыг унтраасан байжээ. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.
-
2016 оны 11 сарын 10
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд хүргэх зорилгоор 3 дахь жилдээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах гэж байна.
Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2%-иар буурчээ.
Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13%-иар, нийслэлд 14,5%-иар, орон нутагт 11,3%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.
2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 10
Малайзад халдлагад өртсөн Монгол эмэгтэй эх орондоо ирсэн талаар ГХЯ-наас мэдээллээ.
Хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Тодруулбал, Малайзын Холбооны Улсад Монгол улсын иргэн Н.Номин-Эрдэнийг машинд сууж байхад нь буудсан. Гэмт этгээдүүд Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан Монгол эмэгтэй суманд нь өртсөн тухай тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.
Улмаар, түүний биед байгаа хоёр ширхэг сумыг хагалгаа хийж авсан хэдий ч Н.Номин-Эрдэнийн биеийн байдал тааруу Малайзын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байжээ. Түүнтэй хамт машинд байсан гэх тус улсын бизнесмен “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, Түүний талаар мэдэхгүй” хэмээн мэдүүлсэн аж.
-
2016 оны 11 сарын 10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, нийслэлийн өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын танилцуулснаар 2016 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 12 хэсэгт хуваан, хуваарийн дагуу 12 зогсолт хийгдэж дууссан. Их засвар, шинэчлэлт, урсгал засварын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2663 хэрэглэгчтэй ДЭХ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тэдгээрийн 9200 гаруй барилга, обьектын халаалтыг залгаж, жигдрүүлжээ. Энэ оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 93.63 Гкал/ц-ийн ачаалалтай 147 хэрэглэгчийн барилга обьектыг шинээр холбож, ДЭХ-ээр хангасан байна. Мөн компанийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дуулгалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангагдсан, дулаан хангамжийн ажил хэвийн явагдаж байгааг сонслоо. Нэг үеэ бодвол нийслэлийн дулаан хангамжид ахиц гарсан. Энэ нь Амгалан дулааны станц ашиглалтад орсон, дулааны станцуудын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн, улс, нийслэлийн төсөв хөрөнгөөр дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийсэн, барилгын компаниуд дулааны норм стандартыг хангаж ажиллаж байгаа зэрэг асуудлуудтай холбоотой гэж харж байна. Гэхдээ өнөөдөр дулаан хангамж хэвийн байгаа ч нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин, тэлж байгаа учраас миний хувьд дулааны 5-р цахилгаан станцыг барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ. Мөн тулгамдсан асуудал юу байгааг асуусан юм.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир “Зайсан орчмын хэрэглэгчдийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг хотын даргад хэллээ. Бурхан багшийн хөшөөний орчимд 1990-ээд онд ашиглалтад орсон ганц ЦТП-тэй. Тэндээс бүгд дулаанаа авдаг. Хүрэлцдэггүй хүндрэл байгаа. Үүнийг заавал шийдэх шаардлага байна” гэлээ. Үүнээс гадна Баянхошуу дэд төвийг төвлөрсөн хангамжид холбох уу, тусгай төв байгуулах уу гэсэн асуудлыг ярилцаад төвлөрсөн хангамжид холбох нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг дарга үүний дараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус комданийн хувьд нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2016 оны 10 дугаар сарын байдлаар 345 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Цаашид нийслэлийн усан хангамжийг сайжруулах төслөөр гүйцэтгэсэн Булаг дэд станцруу нэвтрэхэд Туул голын дээгүүр гүүр барих, Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах цахилгаан хангамжийн асуудлыг нийслэлийн төсөвт сууглгах шаардлагатай байгааг хотын даргад дуулгалаа.
Хотын дарга “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулж байгаа шугамуудын насжилт их. Гэр хороололд хүчдэлийн уналт их байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхантай ярилцлаа” гэлээ. Мөн Улаанбаатар хотод жилд 30 мянга орчим хүн шилжиж ирдэг. Нэг өрх дунджаар 3-5 хүнтэй гэж үзвэл төдий тооны өрх шинээр нэмэгдэж байна. Ингээд хотын цахилгаан хангамжийг хэвийн байлгах, айл өрхүүдийг цахилгаанаар хэвийн хангахад хүндрэл учирдаг. Тиймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинээр тогтоох шаардлагатай гэж үзэж байгаагаа хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 10
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр ”Ди Вай Кэй Би” ХХК шалгарч, 2016 оны 4-р сард гэрээ байгуулжээ.
Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд гардуулахаар болжээ.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож буй энэхүү шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, академич Д.Рэгдэл Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд маргааш гардуулах юм.
Тэрээр, эх хэл, үндэсний урлагаа сэргээх, баяжуулах, хадгалахад хувь нэмрээ оруулж 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний тайлбар толь” номыг эмхэтгэн гаргажээ. Мөн “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номыг хэвлүүлснээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хадны зургийг судалж “Монгол Алтайн чулуун шастир” цомог зэрэг бүтээл туурвисан байна.
Тэрбээр эх хэл, үндэсний урлагаа сэргээх, баяжуулах, хадгалахад хувь нэмрээ оруулж 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний тайлбар толь” номыг эмхэтгэн гаргажээ. Мөн “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номыг хэвлүүлснээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хадны зургийг судалж “Монгол Алтайн чулуун шастир” цомог зэрэг бүтээл туурвижээ.
-
2016 оны 11 сарын 10
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн сараас жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн.
-
2016 оны 11 сарын 10
Авто замын осолтой холбоотойгоор хүүхэд бэртэж, амь насаа алдах тоогоор Монгол улс гамшгийн хэмжээнд очоод байгаа учраас НҮБ-аас хүртэл анхаарал хандуулж эхэлжээ.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын хүн ам 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 сая 57.8 мянга болж, 2010 оны тооллогоос 2.2 хувь буюу 303.1 мянган хүнээр нэмэгдсэн байна. Харин өрхийн тоо 859.1 мянгад хүрч 2010 оноос 20.4 хувиар өсчээ.
-
2016 оны 11 сарын 10
Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах иргэн А-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд өчигдөр шалгалт хийжээ.
-
2016 оны 11 сарын 10
Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.
-
2016 оны 11 сарын 10
Өнгөрсөн аравдугаар сарын 19-нд буюу орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үеэр Завхан аймагт нэгэн ноцтой хүн амьны хэрэг гарчээ.
-
2016 оны 11 сарын 10
Махны үнэ бага зэрэг буурчээ
-
2016 оны 11 сарын 10
Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр улирлын хичээл эхэллээ. Нэгдүгээр улиралд орон даяар бүх ангийн сурагч нэгэн зэрэг амарч, бүгд долоо хоног амрахаар БШУЯ-наас шийдвэрлэсэн билээ.
Хоёрдугаар улиралд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хугацаа:
Нийслэлд
I-V анги: 12/22 - 01/25
VI-IX анги: 01/05 - 01/25
X-XII анги: 01/12 - 01/25
Орон нутаг
I-V анги: 01/12 - 02/01
VI-IX анги: 01/12 - 01/25
X-XII анги: 01/12 - 01/18