"Хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн" хэмээн найздаа гүтгүүлж, 25 жилийн ял авсан н.Буянбаатарыг өнгөрсөн баасан гаригт суллажээ.
Тус хэргийн Анхан шатны шүүх хурал энэ сарын сүүлээр болох юм байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааснаас хойш дээд тал нь хоёр жил дөрвөн сар хорих хуулийн хугацаатай учраастүүнийг ийнхүү ийнхүү сулласан байна.
Тэрбээр нийт хоёр жил дөрвөн сар Авдрантын хорих ангид хоригдсон байна. Түүнд шүүхээс таван жилийн гяндан, 19 жилийн онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Хэргийн сануулбал, одоогоос найман жилийн өмнө буюу 2008 оны хоёрдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Нарангийн гүүрний ойролцоо таксины жолооч, 30 настай эрэгтэй М-ийг таван удаа хутгалан амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан.
Энэ хэргийг О гэх этгээд үйлдсэн байдаг. Харин хамт явсан найз болох Б нь болиулах гээд чадалгүй хараад зогсож байсан хэмээн мэдүүлжээ. Хэрэгтэн О нь найзыгаа үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Иймд хэрэгтэн О болон түүний найз Б нарт хамт үйлдсэн гэх үндэслэлээр хүн алсан хэргээр 25 жилийн хорих ял оноосон юм.
Хэрэгтэн О нь хохирогч М-ийг толгой, чих болон 8, 9-р хавирганд нь хутгалснаар газар дээрээ амь насаа алджээ. Тухайн үед энэхүү хэрэг ямар ч эд мөрийн баримтгүй учраас илрээгүй аж.
Харин зургаан жилийн дараа буюу 2014 гурван сарын 11-ний өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хурууны хээгээр илрүүлэх “Таблион сан” гэх төхөөрөмжөөр хэргийн газар дээрх хурууны хээтэй таарсан хээг олсноор дээрх хүн амины ноцтой хэрэг илэрсэн байна.
Сэтгэгдэл (14)