-
2018 оны 3 сарын 02
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.
-
2018 оны 3 сарын 02
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн лхагва, пүрэв гарагт Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумдад ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы үр дүн, батлан гаргасан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариу өглөө.
-
2018 оны 3 сарын 02
Залуу хуульчид “Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль”-ийн төсөл боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар болжээ. Энэ талаар хуульч А.Гантамир өнөөдөр мэдээлэл хийлээ.
Замын хөдөлгөөнд оролцож буй нэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн зөрчлийн торгуультай байгааг хуульчид судалжээ. Иймд Зөрчлийн хуулийн дагуу оногдуулсан торгох шийтгэлийг нэг удаад өршөөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөсөн байна.
-
2018 оны 3 сарын 02
Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд гурван эмэгтэй өөрсдийн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан. Энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж хагас нүцгэн жагсах юм байна.
-
2018 оны 3 сарын 02
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг шинээр нэмж оруулсантай холбогдуулан богино хугацааны хөдөлмөр эрхлэх Н-2 визний хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй монгол иргэд ГХЯ-нд олноор хандаж мэдээлэл хүссэний дагуу энэхүү тодруулгыг нийтэлж байна.
-
2018 оны 3 сарын 02
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцжээ
-
2018 оны 3 сарын 02
Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөөр худалдан авалт хийснийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
-
2018 оны 3 сарын 02
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
-
2018 оны 3 сарын 02
Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.
-
2018 оны 3 сарын 01
Олон улсын жүдо бөхийн холбооноос том тэмцээний дараа жүдочдын чансаагаа шинэчлэдэг билээ. Германд болсон “Дюссельдорф Их Дуулга” тэмцээний дараа шинэ чансаа гарлаа.
-
2018 оны 3 сарын 01
Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзмэрүүд дэлгэгдлээ.
-
2018 оны 3 сарын 01
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д эхэлнэ.
-
2018 оны 3 сарын 01
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын ээлжит 21 дүгээр хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 26-28-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо болов.
-
2018 оны 3 сарын 01
Өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд архидалт, гэмт явдалтай тэмцэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлгээр уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, хууль эрх зүйн хяналтыг чангатгах, сайжруулах, сэтгэл заслын чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулахыг Цагдаагийн ерөнхий газраас уриалж байна.
-
2018 оны 3 сарын 01
Цоохор ирвэс цөөрсөөр. Тэдийн тоо толгой сүүлийн 20 жилийн дотор 20 гаруй хувиар цөөрчээ. Байгальд ердөө 4000 тоо толгой үлдээд байгаа сүрлэг сайхан энэ амьтан удахгүй устах аюулд ойрхон байна.
-
2018 оны 3 сарын 01
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч Дамдингийн Чулууныг монголын ард түмэн нэрээр нь бол бараг андахгүй дээ. “Өө, нөгөө гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуулдаг “Чам руу л гэнэ дээ”
-
2018 оны 3 сарын 01
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2018 оны 02-р сарын 28-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 17 хэм хүйтэн байна.
-
2018 оны 3 сарын 01
Францын Аккор групп 150 нээлттэй ажлын байрандаа урьж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр 2018 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд бүрдүүлэлтийн аян болно.
-
2018 оны 3 сарын 01
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, БСШУСЯ-ны харъяа Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн өчигдөр /2018,02,28/ хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) Л.Жаргалсайхан, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) Ч.Чимэдрагчаа нар үзэглэлээ.
-
2018 оны 3 сарын 01
“Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч нэхэмжлэл гаргасан юм.