
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой буюу “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргасан. Ийнхүү Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 10 цагт болно.
Хүндэтгэлийн хуралдаан нь Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.





















































