-
2018 оны 3 сарын 01
Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын төрсөн өдөр тохиодог аж.
-
2018 оны 2 сарын 28
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хорооноос 2014 онд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь-Инвест ҮЦК” ХХК-ийн байгуулж байгаа “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэв.
-
2018 оны 2 сарын 28
Эрүүл мэндийн яамны захиалгаар Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг 2016-2017 онуудад нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 94 сумын бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өрхийн хүн амыг хамруулан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн бүрэн дэмжлэгтэйгээр НЭМҮТ хийж гүйцэтгэн, үр дүнг танилцууллаа.
-
2018 оны 2 сарын 28
Маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийнэ.
Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.
-
2018 оны 2 сарын 28
Сүүлийн үед үйлдэгдэж байгаа гэмт хэргийн холбогдогч нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх, завдах зэрэг үйлдлийг хийж байна. Мөн хохирогчид өөрсдийн эд зүйлдээ хараа хяналт тавихгүй, анхаарал болгоомжгүй байгаагаас болж гэмт хэргийн хохирогч болж байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
-
2018 оны 2 сарын 28
Говь-Алтай аймагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гарцыг тодорхойлох “Хөгжлийн форум-2018” чуулга уулзалт өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хоёр дахь жилдээ болж буй тус арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг онцолдог. “Хөгжлийн форум-2018” чуулган нь энэ удаад барилга, бүтээн байгуулалт, уул уурхай гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн өнгөрсөн онд орон нутагт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг танилцуулах юм байна.
-
2018 оны 2 сарын 28
рдсийн баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан анхны орноор 2017 оны 10 дугаар сард Филиппин улс хүлээн зөвшөөрөгдсөн бол манай улс 2018 оны 2 дугаар сард хоёрдох орон боллоо.
-
2018 оны 2 сарын 28
Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 62 болон 12 дугаар сургуулиудад Н.Учрал гишүүний нэрэмжит Техник технологийн болон Мэдээлэл зүйн олимпиадын шилдгүүд шагналаа гардан авлаа.Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дүүргийн олимпиад энэ жилээс Н.Учрал гишүүний нэрэмжит болон зохиогдож байгаа аж. Дээрх олимпиадууд тус бүр 200 гаруй хүүхэд, 40 орчим багш оролцсон байна.
-
2018 оны 2 сарын 28
Өнгөрсөн сарын 19-нд АНУ-ын ЭСЯ-наас Н-2B визний талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлсэн. Гэвч H-2B визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгож эхлэхээр болжээ. Энэ тухайгаа Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гарган олон нийтэд мэдээллээ.
-
2018 оны 2 сарын 28
МУИС-ийн номын сан анх 1942 онд байгуулагдаж байжээ. Харин 2017 оны намраас эхлэн орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 360 мянга гаруй хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлэн 52 ажилтан, 15 цэг салбараар үйлчилгээ үзүүлж байна.
-
2018 оны 2 сарын 28
24tsag.mn сайт Шинжлэх ухааны академитай хамтран долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 11 цагаас “ЭРДМИЙН ТОЛЬ” цуврал ярилцлагыг шууд LIVE хийж байхаар боллоо.
-
2018 оны 2 сарын 28
Өнөөдөр болох үйл явдлууд
-
2018 оны 2 сарын 27
Монголчууд бид Япончуудад Чингис хаанаа доромжлуулаад бөөн юм болж байна. Японд ажиллаж, сурч байгаа монголчууд Их хааныг доромжилсон комик номыг гаргасан компаний гадаа жагсаал хийлээ. Сошиал сүлжээгээр энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлэх хүн ч олон байна.
-
2018 оны 2 сарын 27
ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл өчигдөр Германы эрдмийн солилцооны алба- DAAD-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хэлтсийн дарга Кристиан Штрова багийн ахлагч Сандра нарыг хүлээн авч уулзлаа.
-
2018 оны 2 сарын 26
“Уламжлалт анагаах ухааны эх сурвалж судлал ба нийгэм, түүх археологийн шинжлэх ухааны уялдаа холбоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2018.02.23/ Шинжлэх ухааны академид боллоо.
-
2018 оны 2 сарын 26
Төрсөн жилд дээрээ эргэлтээр давтагдан тоологдохыг “жил орох” гэдэг. Жил орсон хүмүүсийн заяа төөрөг харилцан адилгүй хүнд хөнгөн тусдаг нь тухайн жилтний зан төлөв, төрх байдал зэрэг олон хүчин зүйлсээс шүтэн барилдлагатай.
-
2018 оны 2 сарын 23
“Дэлхий сөнөхгүй” гэсэн лекцийг Багшийн хөгжлийн ордонд яамнаас зохион байгуулахад 20-иодхон хүн ирсэн гэж байгаа. Уг нь “дэлхий сөнөхгүй ээ” гэдгийг эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж өгөх гээд байгаа юм шүү дээ. Гэтэл тэр буруу мэдээллийг шингээж аваад Улаанбаатарын бүх лааг хүмүүс худалдаад авчихсан байх жишээний.
-
2018 оны 2 сарын 23
Хэдхэн хоногийн Эх нялхасын төвийн ажилчид төрөөд гурав хоносон нярай хүүг хогийн цэг дээрээс олсон тухай мэдээлэл цацагдаж, олон нийтийг сэрдхийлгэсэн билээ.
-
2018 оны 2 сарын 23
Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж хөнөөсөн байсан талаар эх сурвалж мэдээлж байна.
-
2018 оны 2 сарын 23
Монгол улс 10 гаруй улс руу нислэг үйлдэл байна. Гэвч нислэгийн тийз олон улстай харьцуулахад тав дахин өндөр үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм.