
ЧИНГИС хааны нэрийн утгыг “ЧИН СЭТГЭЛТЭН”, “ЧИГЧ ХОЛЫН БОДЛОГОТОН” гэж тайлж уншжээ. Энэ бол “Монголын нууц товчоо”-г сэргээн хөрвүүлж, бүрэн тайлж уншсан эхэд бичигдсэн тайлбар.
“Монголын нууц товчоо”-ны зарим эртний үг хэллэг, нэр томьёог бид төдийлөн ухаж ойлгодоггүй. Өнөөдрийг хүртэл утга нь бүрэн тайлагдаагүй үг нэг бүрийг өвөг Монгол хэлнээс өнөөгийн Монгол хэл рүү хөрвүүлж, утгыг нь тайлж уншиж сэргээн хөрвүүлэх ажлыг Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн охин доктор, профессор Д.Энхбаягаль, түүний нөхөр доктор Д.Гансэлэм нар хийжээ.
-ЧИН-ГИС хэмээх нэрийн ЧИН нь Монгол хэлний зөв, чигч, шударга, цэвэр гэсэн утгыг илэрхийлэх бол ГИС нь хүний оюун ухаанаас давсан, тайлагдашгүй, нууц гэсэн утгатай өвөг монгол, эртний түрэг хэлний үг ажээ. Ингээд Чингис хааны нэрийг “ЧИН СЭТГЭЛТЭН” “ЧИГЧ ХОЛЫН БОДЛОГОТОН” гэж тайлж уншжээ.
Б.Туяамарал



















































