
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад Чингис, Чингисхаан, Тэмүжин, Тэмүүжин гэх нэртэй хэдэн хүн байгаа талаарх статистик мэдээллийг хүргэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар
- Чингисхаан нэртэй хүн 3
- Чингис нэртэй хүн 710
- Тэмүжин 628 хүн
- Тэмүүжин нэртэй хүн 8547 байна.





















































