-
2023 оны 2 сарын 14
Улаанбаатар хотоос 375 хүн, орон нутгаас 426 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны тархалтын хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна.
-
2023 оны 2 сарын 14
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.14) Төрийн ордонд эхэлж байна.
-
2023 оны 2 сарын 14
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулга явуулахын өмнө шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал асуулгад бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих, санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг байгуулахаар заасан байдаг.
-
2023 оны 2 сарын 14
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзлаа.
-
2023 оны 2 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарт ажиллав.
-
2023 оны 2 сарын 14
Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
-
2023 оны 2 сарын 14
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
-
2023 оны 2 сарын 13
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ийм асуудал байхгүй гэдгийг мэдэгдсэн. Бид мөн үүнийг мэдэгдэж байна. Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцүүлгээр Үндсэн хууль тэр дундаа шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд тулгамдаад байгаа дөрвөн том асуудлыг хэлэлцүүлнэ.
-
2023 оны 2 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, өмнөд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилийн цэргийн алба хаагчидтай уулзлаа.
-
2023 оны 2 сарын 13
Ардчилсан нам ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, ардчиллыг зөв болгохын төлөө зүтгэнэ. Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй Ардчилсан намыг бий болгоно
-
2023 оны 2 сарын 13
Сумдаар ороход иргэд хоёр зүйл санаа их зовж байна. Нэгдүгээрт нь, амьдрал ядуурчихлаа. Хоёрдугаарт, Монгол Улсад шударга бус байдал хавтгай болчихлоо. Төрийн албаны хулгай, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хулгай санаанд багтамгүй зүйлүүд бий болчихлоо. Энэ бүхэнд ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, тэсрэхэд бэлэн болсон ийм байдалтай байна.
-
2023 оны 2 сарын 13
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Ардчилсан намын дарга Л.Гантөмөр оролцож байна.
-
2023 оны 2 сарын 13
Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд тодорхой тохиролцоонд хүрэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно
-
2023 оны 2 сарын 12
Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа мэт мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
-
2023 оны 2 сарын 11
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг газруудын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай үүрэг, даалгавар өгч ажиллаж байна.
-
2023 оны 2 сарын 10
Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 9-нд өргөн мэдүүлсэн билээ.
-
2023 оны 2 сарын 10
Цаашид хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.
-
2023 оны 2 сарын 10
Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.02.10) “Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, мэдээлэл танилцууллаа.
-
2023 оны 2 сарын 10
Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Ерөнхийлөгч тэмдэглээд, харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтаар амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
-
2023 оны 2 сарын 10
Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатараас тодрууллаа.