Энэ удаагийн сонгуулиар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлэн ажиллаж буй. Тэдгээрийн 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллаг гишүүн орнуудынх бол 68 нь Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрынх аж.
Мөн ес дэх удаагийн сонгуулийг гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн (Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse) 12 байгууллагын 27 сэтгүүлч сурвалжилж байна.