Үндэсний эвслийн гишүүн Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгуулийн тухай хуулиараа тойрогт нэр дэвшигчид ухуулагчдыг ажиллуулах эрхтэй. Манай штаб хуульд нийцүүлж, цахим бүртгэлд бүртгүүлээд ажиллаж байгаа. Хятад албан хаагч, гадаадын иргэн энд байхгүй. Хууль бус ажиллагаа явуулаагүй.
Сонгуулийн ретингээр Үндэсний эвсэл өндөр байгаа учраас манай сонгуулийн штабын үйл ажиллагааг тасалдуулах арга хэмжээ авч байна.
Бид улсын хэмжээнд ажиллахын тулд олон мянган ухуулагчидтайгаа цахимаар холбогдож, ажиллана. Бид утсан холбоо болон фэйсбүүк, твиттерийг сурталчилгаагаа түгээх ажлаа хийж байна" гэв.
А.Болд
Сэтгэгдэл (9)