Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев албан ёсоор угтан авсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, үг хэллээ.
Тэрбээр "Энэхүү түүхэн айлчлал нь Узбекистан болон Монгол Улсын олон талт хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид Монгол Улсын орчин үеийн ололт, амжилтыг ажиглаж, та бүхний өмнөөс баяртай байна. Танай улс эдийн засгийн нөөцтэй чадавхтай, баялагийн асар нөөцтэй, уул уурхай, мал аж ахуй, сайн чанарын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр тэргүүлэх байр суурь эзэлдгийг бид бас мэднэ.
Мөн эрхэм хүндтэй Ерөнхийлөгч таны үр дүнтэй удирдлагын Монгол Улс хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй улсуудын нэг болсон. Түүнчлэн ногоон хөгжил гэх аж үйлдвэрийн шинэчлэл, бизнес, инновацийн цогц дэмжлэгийг үзүүлж, ажлын байрыг бий болгох, ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө онцгой анхаарал хандуулж байгааг тань онцлон хэлмээр байна.
Үүнтэй холбогдуулан баримталж буй "Алсын хараа-2050" цогц хөтөлбөр нь "Шинэ Узбекистан" улсыг байгуулах стратегийн гол зорилттой нийцэж байгааг хэлье. Мөн таны санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөр ч манайд хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөртэй бүрэн нийцэж байна.
Монгол Улс бол Узбекистаны хувьд уламжлалт найрсаг харилцаатай стратегийн түнш. Мөн бидний ярьж тохирсон бүхэн бодит үр дүнд хүрч байна. Түүнчлэн харилцаа холбоо эрчимжиж, худалдааны эргэлт нэмэгдэж байна. Манай Ерөнхий сайд, Аюулгүй зөвлөлийн дарга нар үр өгөөжтэй уулзалт хийснийг онцлон тэмдэглэе.
Өнгөрсөн сард Улаанбаатар хотод Улаанбаатарт улс төрийн зөвлөлдөх уулзалт болсон. Үүний дагуу манай нийслэл хотод Монголын Элчин сайдын яам энэ өдрүүдэд албан ёсоор нээгдэхээр байна.
Узбекистан, Монголын харилцаа үргэлж найрамдал, харилцан дэмжих зарчимд суурилан хөгжиж ирсэн билээ. Ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү харилцаа саад бэрхшээлтэй тулгарч, дордож байгаагүй гэдгийг онцолъё.
Цаашид бид НҮБ, ШХАБ, бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтарч, нэг нэгнээ дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсыг Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэхийн дэмжиж гарын үсэг зурсан анхны орнуудыг нэг болсон. Манай хоёр улс хөгжиж буй орнууд нэгнээ харилцан дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Олон тэргүүлэх бизнесменүүдийг авч ирсэнд маш их талархалтай байна. Манай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа томоохон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанаас ихээхээн хамаардаг учраас саад болохгүйгээр дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Узбекистанд олон жил суралцсан оюутнууд хамтын ажиллагаа, найрсаг харилцааны гүүр болсон. Тэдгээр оюутнууд Узбекистаны үндэсний хоол, соёлыг идэвхтэй сурталчилж байгааг би мэднэ.
Яриа хэлэлцээний үеэр бид хүмүүнлэгийн чиглэлээр солилцоог өргөжүүлэх, ард түмний харилцааг идэвхжүүлэх болон бусад шаардлагатай төлөвлөгөөт ажлыг сайтар хэлэлцэх болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн уулзалтаар Узбекистан, Монгол Улс хоорон дах олон жилийн түншлэлийн харилцааны шинэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй. Сайтар судалж боловсруулах онцгой боломж гарч ирсэн. Би энэ яриа хэлэлцээнд ч маш их бэлдсэн. Шинэ хөтөлбөрийг боловсруулж, зохион байгуулахад хэрэгжүүлэхэд намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
М.Жаргал