-
2015 оны 12 сарын 23
Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулахаар тогтсон байна.
Тодруулбал, Олимпийн эрх олгох “Рио-2016”, Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах оюутны тэмцээн, Жүдо бөхийн “Чингис хаан” гран- при тэмцээн, Мотоциклийн бартаат замын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах оюутны тэмцээн, Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн, Даамны Азитивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн, Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн, Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн, Чөлөөт бөхийн ”Mongolian open” олон улсын тэмцээн, Цанын олон улсын тэмцээн, Биатлоны олон улсын тэмцээн, “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн, Аэробикийн олон улсын тэмцээнийг тус тус зохион байгуулах аж.
Дээрх тэмцээнийг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, дүнг 2016 оны IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыгЭрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгажээ.
Эдгээр нэр хүндтэй тэмцээнүүдийг өөрийн оронд зохион байгуулснаар олимпийн эрхийн оноо авах, олон улс, дэлхийн тавцанд өөрийн орныг сурталчлах, үзэгчид, сонирхогчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдын өрсөлдөөнийг эх орондоо үзэх, өсвөр, залуу тамирчид тэднээс суралцах, туршлага хуримтлуулах, спортоор хичээлэх урам зориг өгөх ач холбогдолтой юм.
-
2015 оны 12 сарын 23
Нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн ”Мартагдашгүй” тоглолт өнөөдөр дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаа үүдээ нээж буй ”CASTLE” клубын нээлтэнд зориулсан гэдгээрээ онцлогтой.
Хөгжим техникээ CAF брэнд, гэрэл техникийг Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу суурилуулсан шинэ клуб ийнхүү нээлтээ хийж байгаа юм. Иймд тус тоглолт үзэгчдэд тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа сельфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ.
Тоглолтын тасалбарыг худалдаанд гараагүй бөгөөд учир нь 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай ”CASTLE” клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагуудын гайхалтай тоглолтыг үзэж, Мартагдашгүй үдшийг өнгөрүүлэх боломжтой. Такс:50.000 төг.
Өнөөдөр орой 21:00 цагаас ”CASTLE” клубд уулзацгаая. ”CASTLE” клубын хаягийг дуулгахад, 6-р бичил хороолол буюу Өргөө кино театрын зүүн хойно байрлах хуучнаар Mass club.
-
2015 оны 12 сарын 22
“ЗООРЬ”, “ ХҮҮХЭЛДЭЙ” зэрэг киног бүтээсэн “ КИНО ЦАМХАГ” студийн ээлжит дэлгэцийн бүтээл “ ОРООЛОН” аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголд цор ганц гэж хэлж болох аймшгийн төрлөөр бичдэг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоор өмнөх хоёр киногоо хийсэн бол энэ удаа тус студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ “ОРООЛОН”аймшгийн киноны зохиолыг бичжээ.
Энэхүү киноны найруулагчаар Жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “ХҮҮХЭЛДЭЙ” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г. Сувд- Эрдэнэ, Зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт,найруулагч Х.Түвшин нар ажиллаж байна.Киноны дууг реппер DESANT,дуучин SOLO нар хамтран дуулж байна.Киноны дүрүүдийн хувьд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон чадварлаг багийг бүрдүүлжээ.
СТА Жүжигчин Д.Бямбацогт, СТА Жүжигчин Б. Сарантуяа, Жүжигчин Б.Энхтүвшин /Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүүдэнд ч оромгүй явдал, Зүрх зогсохгүй/, Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг /Хөгжилтэй гэр бүл, Улаанбаатар би чамд хайртай, Сүүлчийн шөнө/, Жүжигчин М.Батзориг /650, Анхаар дотор чимээгүй, Хэцүү анги/, жүжигчин Э.Пүрэвжаргал / Сүүлчийн шөнө, Луйвар, Эгэлийн гайхамшиг/, жүжигчин Г.Баярхүү /Луйвар, Хүүхэлдэй/, Жүжигчин П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, Уран нугараач н.Сэндэр нар ажиллажээ.
Шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүй эргэлт, сонирхолтой өрнөл, аймшигт үйл явдалруу хөтлөхийг үзэгч та уг киноноос харах болно. Үзэгчдийн анхаарлыг татаж хүлээлт үүсгээд байгаа “ОРООЛОН”аймшгийн кино шинэ оны 1р сард нээлтээ хийнэ.
-
2015 оны 12 сарын 22
Ердөө ганцхан хоногийн дараа нэгэн үеийн долоон хамтлагийн нэгдсэн ”Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа амилах гэж байна. Энэхүү тоглолт дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар анх удаагаа монголд үүд хаалгаа нээх гэж буй ”CASTLE” клубын нээлтэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой.
Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглогдож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу тавьжээ. Иймд үзэгчид тоглолт тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа селфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ лээ.
Тоглолтын тасалбар гэж худалдаанд гараагүй бөгөөд 800 хүний суудалтай 1500 гаруй хүний багтаамжтай ”CASTLE” клубын тухайн өдрийнх нь таксыг худалдан авснаар “Сүнс”, “Номин-талст”, “Guys”, “Нисванис”, “Freezone”, “Салхи”, “Хар сарнай” хамтлагууд гайхалтай тоглолтоороо та бүхэнд мартагдашгүй үдшийг бэлэглэх юм. клубд уулзацгаая
Арванхоёрдугаар сарын 18-нд буюу маргааш ”CASTLE” клубд уулзацгаая. ”CASTLE” клубын хаягийг дуулгахад, 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club.
-
2015 оны 12 сарын 22
Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй.
-
2015 оны 12 сарын 21
”Хөсөгтөн” хамтлаг хүнлэт олонгоор шагнуулав
Ардын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмий юм. Тэгвэл энэхүү гайхамшигт хөөмийгөөр эх орноо сурталчилдаг залуус бол ”Хөсөгтөн” хамтлагийнхан билээ. Тус хамтлагийнхан дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолт хийхээр хүлгийн жолоо залсан. Хамтлагийнхан одоагоор Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян болон Сидней хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавьж, тэнд суугаа монголчууддаа болон мянга, мянган гадаадын үзэгчдэд монгол урлагаа гайхуулаад байгаа аж. Энэхүү тоглолтыг Гадаад хэргийн
яам болон хилийн чанад дахь Монгол Улсын Элчин сайдын яамд хамтран зохион байгуулж байна. Очсон газар бүр манай үндэсний урлагийг бишрэн хүлээн авч байгаа бөгөөд Сиднейн удирддагууд тэдэнд нийслэлийнхээ хүндэт одон медалийг гардуулжээ. Тэдний тоглолт одоо Хятадын хотуудад үргэлжлэх юм байна.
-
2015 оны 12 сарын 21
Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо бие даасан тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр хийлээ. Тэрбээр ”Монгол сонгодог-2” тоглолтондоо дэлхийн болон Монголын сонгодогуудыг дуулж, эх орондоо тайлангаа тавилаа.
Уг тоглолтын үеэр МУГЖ Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардууллаа. Мөн дипломат паспорт олгосныг УИХ-ын дарга З.Энхболд гардуулав.
Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, их аварга Хакухо М.Даваажаргал, балетчин Д.Алтанхуяг зэрэг эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнууд Соёлын элчээр томилогдоод буй юм.
-
2015 оны 12 сарын 21
“Цасан аялгуу” эгшиглэнэ
Улсын Филармонийн хамт олон уламжлал ёсоор “Snow melody” шинэ жилийн тоглолтоо гурав дахь жилдээ энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Тоглолтод симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцох юм байна. Энэ үдэш дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилийн баярт зориулсан шилдэг бүтээлүүдээс гадна та бидний үзэх дуртай шинэ жилийн баярын хүүхэлдэйн болон уран сайхны киноны хөгжмүүд эгшиглэхээрээ онцлог аж. Үүнээс гадна ирсэн үзэгчдээсээ азтан тодруулж ирэх оны улсын Филармонийн бүтэн болон хагас жилийн тоглолтуудыг үнэ төлбергүй үзэх эрхийн бичгээр урамшуулах юм байна.
-
2015 оны 12 сарын 21
Майкл Жексон шинэ рекорд тогтоов
Майкл Жексон хорвоог орхиод зургаан жил болсон ч шинэ рекорд тогтоосоор байна. Түүний 1982 онд гаргасан шилдэг дууны цуглуулга болох Thriller цомог Америкт 30 сая хувиар зарагдаад байна.
Энэ цомог хегжмийн ертенцийн бүх шагналыг авч байсан билээ. Thriller цомог эхний хоёр жилдээ 20 сая хувиар зарагдсан нь мөн л дээд амжилт юм. Eagles хамтлагийн
Their Greatest Hits (1971-1975) цомог 29 сая хувиар борлогдож рекорд тогтоож байв. Майкл Жексоны шинэ амжилт түүнийг бүх цаг үеийн шилдэг дуучин гэдгийг дахин баталсан хэрэг боллоо хэмээн бичиж байна.
-
2015 оны 12 сарын 21
“Цасны нууц” нээлтээ хийлээ
Гэрэл зурагчин Б.Алтанбагана “Цасны нууц” фото үзэсгэлэнгээ “Black rose” галерейд дэлгэлээ. Үзэсгэдэнд 200 гаруй зургийг онцгойлсон байв. Энэ түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд өнгөрсөн намар “Навчны нууц” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргасан юм. Дервөн улирлын тухай цуврал үзэсгэлэн гаргахаартөлөвлөсөн зурагчны энэ удаагийн бүтээлүүд өөрийн гэсэн онцлогтой. Учир нь зөвхөн Монгол төдийгүй Хятад, Орос, Буриад, Сингапур зэрэг 10 гаруй оронд өвлийн улирал хэрхэн ирдэг тухай харьцуулж, харуулснаараа шинэлэг байв. Зурагчин орос эмэгтэйн толгойн алчуур дээр тогтсон цас, малчны хотон дахь дулаахан өвел, Хятадын шашны сүмийн гадаах танан цагаан цас зэрэг сонирхолтой агшнуудыг хальсандаа буулгажээ.
-
2015 оны 12 сарын 21
Улаанбаатар хотын хүүхдийн театр “Сүлд модны наадмыг аварсан нь” шинэ жүжгээр энэ сарын 21-нд нээлтээ хийхээр болсон байна.
Жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд жүжиг мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээж байгаа юм. Хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгох хүрээнд урлагийн мэдрэмжтэй болгох, түүнээсээ үлгэр дуурайл авах зорилгоор уг театраа байгуулсан байна. Тус театр цаашид хүний сайхан чанар, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хамт олон гээд хүүхдийн хүрээлэн буй орчныг эерэг сайн талаас нь харуулсан уран бүтээлүүдийг амилуулан хүүхэд залуучууддаа хүргэх зорилготой юм.
-
2015 оны 12 сарын 20
v
-
2015 оны 12 сарын 20
Улаанбаатар хотын хүүхдийн театр “Сүлд модны наадмыг аварсан нь” шинэ жүжгээр энэ сарын 21-нд нээлтээ хийхээр болсон байна.
Жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд жүжиг мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээж байгаа юм. Хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгох хүрээнд урлагийн мэдрэмжтэй болгох, түүнээсээ үлгэр дуурайл авах зорилгоор уг театраа байгуулсан байна. Тус театр цаашид хүний сайхан чанар, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хамт олон гээд хүүхдийн хүрээлэн буй орчныг эерэг сайн талаас нь харуулсан уран бүтээлүүдийг амилуулан хүүхэд залуучууддаа хүргэх зорилготой юм.
-
2015 оны 12 сарын 19
Улаанбаатар хотын хүүхдийн театр нээлтээ хийнэ
-
2015 оны 12 сарын 19
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
-
2015 оны 12 сарын 19
“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
-
2015 оны 12 сарын 19
нх 1951 онд Английн иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулах нэгэн тэмцээн зохион байгуулагдсан нь одоогийн “Дэлхийн мисс” юм. Өндөр зохион байгуулалт, хатуу шалгуураар явагддаг энэхүү тэмцээнд Өмнөд Америк, Африк тивийн миссүүд хамгийн олон түрүүлсэн байдаг бол сүүлийн хоёр жил дараалан Ази бүсгүй дэлхийн миссээр тодорчээ.
-
2015 оны 12 сарын 18
Монголын урлагийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж рок поп урлагийн түүхэнд үнэлж барамгүй хувь нэмрээ оруулан яваа эрэгтэй шилдэг таван хамтлагийн нэгдэл өнгөрөгч 10 дугаар сард ”Мартагдашгүй” тоглолтоо хийж тэдний дуу хуураар дурсамж бүхэн нь хөглөгдөж ирсэн олон мянган залуусыг ёстой л нэг доргиож шуугиулаад авсан.
Харин энэхүү тоглолтыг үзэж амжаагүй олонч сонсогч фенүүд нь сэтгэл дундуур үлдсэн юм. Тэгвэл хамтлагийн залуус дахин нэгдэн эгнээндээ “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” гэсэн нэгэн үеийн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хамтлагуудын хамт ”Мартагдашгүй” тоглолтоо дахин тоглохоор болсон билээ. Тоглолт монголд анх удаа дэлхий стандартын дагуу нээлтээ хийж буй ”Castle” клубын нээлтэнд зориулагдаж байгаа юм.
Тоглолт энэ сарын 18-ны баасан гарагт буюу өнөөдөр ”Castle” клубд болно. ”Castle” клубын байршлыг сануулахад 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club. Өнөө орой ”Castle” клубын нээлтэнд ”Мартагдашгүй” тоглолтонд уулзацгаая.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99117476 утаснаас
-
2015 оны 12 сарын 17
олон сюрпризүүд байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.
-
2015 оны 12 сарын 17
”Оддын дайн” кино