Нийтлэлч Баабар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг ховч хар гэв.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр "Улаанбаатар төмөр" зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ "Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд шилжүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдсэн. Үүнээс болж Орос, Монголын хоорон дахь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр зогсох гэж байна" хэмээсэн юм.
Харин Улаанбаатар нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатар "Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл уг асуудлаар нийтлэлч Баабар цахим хуудсанд жиргэжээ. Тэрбээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг "ховч хар" гээд хэрэв эрүүл засгийн газар байдаг бол ийм нотолгоогүй асуудлыг дотроо ярьж, үнэн мөнийг олох байсан гэсэн байна. Ингээд Баабарын жиргээг хүргэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (26)