Гэрэл зурагчин Б.Алтанбагана “Цасны нууц” фото үзэсгэлэнгээ “Black rose” галерейд дэлгэлээ. Үзэсгэдэнд 200 гаруй зургийг онцгойлсон байв. Энэ түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд өнгөрсөн намар “Навчны нууц” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргасан юм. Дөрвөн улирлын тухай цуврал үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн зурагчны энэ удаагийн бүтээлүүд өөрийн гэсэн онцлогтой. Учир нь зөвхөн Монгол төдийгүй Хятад, Орос, Буриад, Сингапур зэрэг 10 гаруй оронд өвлийн улирал хэрхэн ирдэг тухай харьцуулж, харуулснаараа шинэлэг байв.