Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2015" наадам энэ сарын 25-ны өдөр болно. Эдгээр өдрүүдэд Монголын спортын сэтгуүлчдийн холбооны сэтгүүлчид болон мэргэжлийн зөвлөл саналаа өгч байна. Энэ онд тив, дэлхийд алдраа цуурайтуулж Монгол Улсын алтан соёмбот далбааг мандуулж төрийн дуулалаа эгшиглүүлж чадсан спортын шилдгүүд нэр дэвшсэн. Олимпийн өмнөх жил учраас Монгол Улсыншигшээ багийн хувьд энэ жил тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан он байлаа. "Бөртэ чоно" наадамд нэр дэвшигчдийн шалгаруулалт энэ сарын 24-ний өдөр дуусч, 25-ны өдөр МҮОНТ-ээр шилдгүүдийг зарлах юм.