Ардын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмий юм. Тэгвэл энэхүү гайхамшигт хөөмийгөөр эх орноо сурталчилдаг залуус бол "Хөсөгтөн" хамтлагийнхан билээ. Тус хамтлагийнхан дэлхийн 20 гаруй оронд аялан тоглолт хийхээр хүлгийн жолоо залсан. Хамтлагийнхан одолгоор Сингапур, Жакарта, Канберра, Ханой, Вьентьян болон Сидней хотод бүрэн хэмжээний тоглолтоо тавьж, тэнд суугаа монголчууддаа болон мянга, мянган гадаадын үзэгчдэд монгол урлагаа гайхуулаад байгаа аж. Энэхүү тоглолтыг Гадаад хэргийн яам болон хилийн чанад дахь Монгол Улсын Элчин сайдын яамд хамтран зохион байгуулж байна.