Монгол Улсын Филармони жил бүр үзэчдэдээ шинэ жилийн баярын бэлэг болгон “Цасан аялгуу” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл уг тоглолт гурав дахь жилдээ энэ сарын 24-нд болох гэж байна. Улсын Филармонийн симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, “Баянмонгол” жааз найрал хөпким, удирдаачид, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлч энэ удаагийн шинэ жилийн тоглолтод оролцоно. Дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилийн баярт зориулсан шилдэг бүтээлүүдээс гадна та бидний үзэх дуртай шинэ жилийн баярын хүүхэлдэй болон уран сайхны киноны хөгжмийг үзэгчдийн сонорт хүргэхээр бэлтгэлээ хангаж байна.
Энэ үеэр үзэгчдээс азтан тодруулж шинэ жилийн бэлэг болгон ирэх онд Филармонид тоглолт үзэх эрхээр урамшуулах зэрэг олон сюрпризүүд байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.