-
2023 оны 11 сарын 29
Хэдэн арван жилийн түүх, туршлага, хэдэн зуун тэрбумын барилга байшин, хэдэн арван тэрбумын төсөв, хэдэн зуун хүн хүч, цор ганцаараа мэдээллийн эх сурвалжаа нууцлах хуулийн эрхтэй, үүгээрээ Монголын их авлигыг бүрэн устгасан ч чадах хэрнээ нэг ч эрэн сурвалжлага хийж үзээгүй, ядахдаа ганц ч зээлийг төлүүлж бараагүй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн талын талын талын талын тал хэмжээтэй “Зариг”-ын Өнөрцэцэг юуг чадаж байгааг хараад би хааяа бахархдаг.
-
2023 оны 11 сарын 29
2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
-
2023 оны 11 сарын 29
RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байгаа тул жолооч та бүхэн өөрт ойр цэг дээрээ очиж цахим гэрчилгээгээ наалгаарай.
-
2023 оны 11 сарын 29
Монгол Улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм.
-
2023 оны 11 сарын 29
Төрийн банкны санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ 2023 оны арван хоёр дугаар сарын 31-нийг дуустал урамшуулалт аяныг зарласан. “Гялсбанк” үйлчилгээг ашиглан 6-аас дээш гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөх зэргээр тус аянд оролцож ТАВАН ЗУУН мянган төгрөгийн хадгаламжийн эзэн болох боломжтой.
-
2023 оны 11 сарын 29
Хотын стандарт, хяналтын газар нь үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу нийслэлд баригдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулдаг.
-
2023 оны 11 сарын 29
Дэлхийн жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн тэмцээн Токиогийн Их дуулга ирэх 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд дэлхийн 88 орны 535 бөх өрсөлдөнө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй найман жүдоч оролцох юм.
-
2023 оны 11 сарын 29
Монголын дугуйчин С.Жамбалжамц Испанийн багтай албан ёсоор нэгдэж, бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж эхэлжээ. Испанийн “Бургос Би Эйч” баг амжилтаа ахиулж, өрсөлдөх чадвараа сайжруулахын тул Грек, Монгол, Шинэ Зеландын дугуйчдаар хүчээ зузаатгажээ.
-
2023 оны 11 сарын 29
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
-
2023 оны 11 сарын 29
ОБЕГ-ын мэдээлж буйгаар баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 0.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Дараах байршилд хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
-
2023 оны 11 сарын 29
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2023 оны 11 сарын 29
Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиад 2023 оны 11-р сарын 19-ний өдөр Макао Улсад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн Г.Багаболд багш, дасгалжуулагчтай, оюутан Б.Төрхүү, Д.Чингүүн, Х.Цэлмэг буюу NUM-TCHT 1-р баг оролцож, 63 их, дээд сургууль, коллежийн, 82 багтай программчлалын ур чадвар, оюун ухаанаа сорин мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
-
2023 оны 11 сарын 29
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түлш шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох хүрээнд хийж буй ажлын талаар тодруулсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн асуултад тайлбар хийв.
-
2023 оны 11 сарын 29
УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгож, чөлөөлдөг. Энэ дагуу түүний чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн танилцууллаа.
-
2023 оны 11 сарын 29
Засгийн газрын ээлжилт хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.
-
2023 оны 11 сарын 29
ХЗДХ-ийн яамд бүртгэлгүй байгаа, хянагдаагүй 850 журмыг шууд хүчингүйд тооцох шийдвэр гаргасан. Захиргааны хэм хэмжээний аагтын бүртгэлтэй байгаа гүйцэтгэх эрх мэдлээс баталсан 2500 журмыг хоёр дахин багасгах шийдвэр гаргалаа.
-
2023 оны 11 сарын 29
"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын байрлалд МиГ-29УБ загварын байлдааны сөнөөгч онгоцны нислэг үйлдлээ.
-
2023 оны 11 сарын 29
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Бейсен, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар өнөөдөр Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
-
2023 оны 11 сарын 29
Манай өмнөд хөрш БНХАУ-ын хойд хэсэг, тэр дундаа нийслэл Бээжин хотын эмнэлгүүдэд амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэж, уушгины хатгалгаа өвчний тохиолдол эрс ихэссэн тухай энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт ДЭМБ Хятадаас энэ өвчний талаар CNN агентлагаас эш татан нэмэлт мэдээлэл өгөхийг хүссэн.
-
2023 оны 11 сарын 29
НӨАТ-ын тухайд малын гаралтай түүхий эдээ малчид дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлээд борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш давсан тохиолдолд НӨАТ-ын албан татвараас чөлөөлнө.